Онцгой байдлын ерөнхий газраас дугуйн спорт сонирхогч, хичээллэгч албан хаагчдын дунд дугуйн аяллыг өчигдөр /2016.05.21/ зохион явууллаа. Дугуйн аялалд нийслэлийн хүрээний Онцгой байдлын харьяа нэгж, анги байгууллагын 60 гаруй албан хаагч оролцсон байна. Дугуйн аяллын үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, онцгой байдлын хурандаа П.Баттогтох, аяллын ахлагч ХШҮДАХ-ийн дарга, онцгой байдлын хурандаа Д.Жаргалмөнх нар Онцгой байдлын албаны тугийг гардуулж өгчээ.
Дугуйн аялагчид Улаанбаатар-Өлзийт- Шуваан фабрик-Биокомбинат -Нисэх-Улаанбаатар гэсэн маршрутаар 90 км-ийн аялал хийжээ.
Д.ЦЭЦ