Өмнөд Африкын Дурбан хотноо болж буй ОУОХорооны 123 дахь чуулга уулзалтын сүүлийн өдрүүд үргэлжилж байна. Энэ өдрүүдэд чуулганы гишүүд 2018 оны өвлийн олимпыг зохион байгуулах хотыг сонгох болно. Сүүлийн шатанд Өмнөд Солонгосын Пёнчан, Германы Мюнхэн болон Францын Аннэси хотууд шалгараад байгаа аж. Харин Пёнчан хотын төлөөлөл өөрсдийгөө аль хэдийнэ олимпын наадмын эрхийг авах болзлоо хангасан гэж үзэж байна. Пёнчаны олимпын хорооны дарга Чо Янг Хо Дурбан хотноо хэвлэлийн хурал хийж, өөрсдийгөө сүүлийн гуравт үлдсэн нь зүгээр ч нэг тохиолдол биш гэж үзэж байгаагаа хэлжээ. Ноён Чо ОУОХороо эрхийг бидэнд олгох хүртэл, түүний удирддаг холбоо өөрсдийн зүгээс шалтгаалах бүх зүйлийг эцсийн хором хүртэл дээд зэргээр хийх болно гэж хэлжээ.
Ванкувер 2010 олимпийн наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн ангиллын аварга Ким Юу На Пёнчаны баг 18 оны эрхийг авна гэдэгт найдаж байгаагаа энэ үеэр илэрхийлжээ. Олимпийн медальтнууд энэ үед маш их үүргийг гүйцэтгэдэг уламжлалтай. 2018 оны өвлийн олимпын эрхийн төлөө сүүлийн шатанд үлдсэн гурван хотын өрсөлдөөн хүчтэй өрнөж байна. Харин ялагч маргааш тодорно.
Score Studio