Их дүйчин өдрийг ингэж тэмдэглэж байна

Хуучирсан мэдээ: 2016.05.21-нд нийтлэгдсэн

Их дүйчин өдрийг ингэж тэмдэглэж байна

Өнөөдөр Бурхан багшийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн 3 үйл явдал давхацсан их дүйчин өдөр тохиож байна.

Их дүйчин өдрийг Бурханы шашин дэлгэрсэн Ази болон Европын улс орнуудад өргөнөөр тэмдэглэдэг уламжлалтай.

Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдөр тохиодог Их дүйчин өдрийг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс сүсэгтэн олныг оролцуулан өргөнөөр тэмдэглэж байна. Тухайлбал,  өглөө 05.00-06.00 цагийн орчимд иргэдэд нэг өдрийн сахил болох Тэгчин сожин хүртээсэн.  Уг сахилыг өглөө эртлэн авч, маргаашийн үүр хаяарах хүртэл сахидаг ёстой. Тэгчин сожин буюу сахил хүртэхдээ тухайн өдөр амьтны амь таслахгүй, худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, ариун бусыг үйлдэхгүй, архи уухгүй, өндөр сэнтийд суухгүй, дуулж хуурдахгүй зэрэг 10 сахилыг сахина. Энэ сахилыг сахиж чадваас насаараа сахил сахисантай дүйцнэ хэмээн үздэг байна.

Мөн Ганжуур, Данжуур судартай гороо хийлээ. Чингисийн талбайд “Гэгээн гэрэл флашмоб” арга хэмжээг зохион байгуулсны зэрэгцээ Чингисийн талбайгаас Гандантэгчинлэн хийд хүртэл сүсэгтэн олныг хамарсан сүрт жагсаал боллоо.

Энэхүү арга хэмжээ манай гэрэл зурагчин М.Батмөнхийн дуранд ийн буужээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж