Улаанбурхны вакцинд 396.000 иргэн хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2016.05.21-нд нийтлэгдсэн

Улаанбурхны вакцинд 396.000 иргэн хамрагджээ

Улсын хэмжээнд улаанбурхан өвчний дэгдэлт өндөр байгаа тул энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг тавдугаар сарын 12-ноос эхлэн хийж эхэлсэн. Вакцинд 18-30 насныхныг хамруулж буй. Тэгвэл тавдугаар сарын 21-ний 12.00 цагийн байдлаар 396 мянган иргэн уг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсан болохыг Эрүүл мэнд, спортын сайд мэдээлж байна. Энэ нь нийт хамрагдах ёстой хүмүүсийн 63 хувийг хамарсан гэсэн үг аж. Вакциныг тавдугаар сарын 25-нийг хүртэлх хийх учраас иргэдийг идэвхитэй хамрагдахыг холбогдох албаныхан сануулж байна.

Г.ХОРОЛ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж