Сонгинохайрханы иргэдэд төрийн үйлчилгээ ойртов

Хуучирсан мэдээ: 2016.05.21-нд нийтлэгдсэн

Сонгинохайрханы иргэдэд төрийн үйлчилгээ ойртов

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдийг ажиллуулж эхлээд байгаа. Энэ ажлын үргэлжлэл болсон Сонгинохайрхан дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулсан үйлчилгээний нэгдсэн төв “Драгон” төвд нээлтээ хийгээд удаагүй байгаа аж.

Уг үйлчилгээний нэгдсэн төв нь нийт 1558 мталбайтай, нийслэлийн нутгийн захиргааны 27 байгууллагын салбар төвлөрч 287 төрлийн үйлчилгээг хүргэнэ. Өдөртөө 6000 гаруй иргэнд үйлчлэх хүчин чадалтай юм байна.

Үүнээс гадна тус төвд газартай холбогдох  асуудлуудыг төвлөрүүлэн, газрын биржийн нэг цэгийн үйлчилгээ ажиллуулахаар болжээ.

Одоо Сонгинохайрхан дүүргийн иргэд ажил хөөцөлдөх гэж хотын төв рүү явах, албан тушаалтны хаалга үүдийг сахих шаардлагагүй болж, төрийн олон төрлийн үйлчилгээг нэг дороос хурдан шуурхай авах шинэ боломж нээгдсэн байна.

Г.ХОРОЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж