Тупакийн Хаммер 300,000 доллараар зарагдав

Хуучирсан мэдээ: 2016.05.21-нд нийтлэгдсэн

Тупакийн Хаммер 300,000 доллараар зарагдав

1996 оны есдүгээр сарын 7-ны өдөр Лас-Вегаст болсон боксын тэмцээн үзээд буцаж явахдаа хэд хэдэн удаа буудуулснаасаа болж нас барсан нэрт реппер Тупак Шакурын нас барахаасаа гурван сарын өмнө худалдаж авсан Хаммер-Н1 автомашин Бостонд зарлагдсан дуудлага худалдаанд орлоо. Нас барснаас нь хойш энэ машин олон ч эзний гар дамжжээ.  Бартаат замд зориулан тоноглосон энэхүү машиныг репперийн үнэнч шүтэн бишрэгч 337,114 доллароор худалдан авчээ. Машины үзүүлэлтүүдийг дурдвал: V8 турбо дизель хөдөлгүүртэй, нийт 10,101 миль газар явсан заалттай, дотор салон нь бейж өнгийн, 12 CD тоглуулах чадвартай хөгжим зэргийг суурилуулсан байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж