Нэтболлын ДАШТ үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Нэтболлын ДАШТ үргэлжилж байна

Самбаргүй сагсан бөмбөг гэж нэрлэж болох Нэтболлын ДАШТ Сингапурт явагдаж байна. Өчигдөр энэ спортын шилдгүүд Австрали, Шинэ Зеланд, Английн шигшээ багууд эхний тоглолтоо хийлээ. Австралийн шигшээ баг энэхүү тэмцээнд аваргаа хамгаалан оролцож байгаа. Ахлах дасгалжуулагч Норма Плуммер амжилтын давтахын тулд гараагаа сайн хийх ёстойг онцолж байсан. Сагсан бөмбөгтэй адилхан ч, цагаригны ард талд самбар байхгүй учир, хагас дугуй дотор довтолж байгаа багийн тоглогч бөмбөг авсан тохиолдолд хаалт хийх хориотой байдаг. Тэгэхээр довтолж байгаа баг байрлалын төлөөх өрсөлдөөнд ялж чадвал оноо авах нэг их хэцүү биш гэсэн үг юм. Австрали байрлал эзлэхдээ бусдаас шилдэг гэдгээ эхний тоглолтонд ч батлан  харуулсан. Тэд Самоагийн багийн үндсэн цагт 72-23 харьцаатай бут ниргэж ДАШТ-ий эхний хожлоо байгууллаа. Цагтаа дэлхийн чансааг тэргүүлж байсан Шинэ Зеландын баг мөн нээлтийн тоглолтоо Фижи арлын багтай хийсэн. Илт илүү гэдгээ харуулсан тус тоглолтонд 80-25 харьцаатай Шинэ Зеландын баг хожсон. Б хэсэгт болсон нөгөө тоглолтонд Тринидад Тобага 51-48 харьцаатай Уэлсийг буулган авчээ. Гуравт эрэмблэгдсэн Английн шигшээ, Африк тивээс тэмцээнд шалгарч оролцож байгаа Малавитай тоглож 65-33 харьцаатай илүүржээ. Ийнхүү чансаа илүү багууд Нэтболлын ДАШТ-ийг хожлоор эхлүүллээ.

                                            Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж