Энэтхэг улсын цаг агаар жил ирэх тусам улам илүү дулаарч гамшгийн байдалд хүрээд байна. Энэ долоо хоногийн Лхагва гаригаас эхлэн халсан энэхүү хэт халалт нь Пүрэв гаригт цельсийн 51 градуст хүрчээ.
Энэ жилийн хэт халалт нь Энэтхэгийн баруун зүгийн Ражастхан хэмээх мужийн хэд хэдэн хотуудыг хамарч, нийслэл хот Нью-Делид агаарын хэм 470С байгаа юм байна.
Ийнхүү энэ удаа Энэтхэгт тохиолдож буй 510С-ийн халалт нь 1956 онд 50.60С хүрсэн Энэтхэгийн түүхэн дэх хамгийн өндөр температурын үзүүлэлтийг эвдсэн хэрэг болж байгаа юм.
Энэтхэгийн засгийн газрын мэдээлснээр хэт халуунаас болж амиа алдсан хүний тоо 370 хүрсэн бол ган гачигаас болж уух усны хомсдолд 330 сая иргэн нэрвэгдээд байна гэжээ. Мөн улсын хэмжээнд бүх сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоожээ.
Энэтхэгийн цаг уурын албаны мэдээгээр энэхүү хэт халалт ирэх долоо хоног хүртэл үргэлжлэх бөгөөд Энэтхэгчүүдийн юу юунаас илүү хүсэн хүлээж буй бороо зургаадугаар сар болтол орохгүй гэжээ.
Сонирхуулахад, Гиннесийн номонд дэлхийн хамгийн халуун өдөр 1913 оны долоодугаар сарын 10-ны өдөр АНУ-ын Калифорниа мужийн Үхлийн хөндийд цельсийн 56,7 градус хүрснээр тэмдэглэгдэн үлдсэн байдаг байна.
Г.Сүмбээ