Цагаан ордон руу халдахыг завдаад буудуулав

Хуучирсан мэдээ: 2016.05.21-нд нийтлэгдсэн

Цагаан ордон руу халдахыг завдаад буудуулав

Өчигдөр орон нутгийн цагаар 15.00 цагийн орчимд, Цагаан ордны тусгай хамгаалалтын бүс рүү гартаа буу барин ойртон ирсэн иргэн буудуулжээ. Хамгаалагчийн зүгээс сэжигтнийг харсан даруйдаа буугаа хаяхыг удаа дараа сануулсан боловч амжилт олоогүйн улмаас тийнхүү гал нээхэд хүрсэн байна.

Сэжигтэн хэвлий тус газраа нэг удаа буудуулсан бөгөөд түүнийг буудсан хамгаалалтын тусгай ажилтан болон  тусгай офицерууд анхны тусламж үзүүлэх гэж оролдсоны дараа эмнэлгийн тусламж ирж, орон нутгийн эмнэлэгт хүргэсэн байна. Түргэн тусламжийнхны хэлснээр сэжигтний шарх ноцтой байж болзошгүй бөгөөд цагдаагийнхан хэрэг гарсан Е гудамжнаас холгүй сэжигтний унаж явсан машиныг олжээ.

Хэдийгээр энэ үеэр Ерөнхийлөгч Барак Обама Цагаан ордонд байгаагүй боловч Дэд Ерөнхийлөгч Жое Байден байсан тул түүний аюулгүй байдлыг хангханын тулд Цагаан ордны бүсийг онцгой хамгаалалтад авсан байна. Цагаан Ордны хэвлэлийн төлөөлөгч: “Цагаан ордны эргэн тойронд хэн ч гэмтэж бэртээгүй, бүгд аюулгүй нөхцөлд хамгаалалтын дор байсан” гэдгийг мэдээллээ.

                                                                                                                                                                Г.Сүмбээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж