Засгийн газрын ээлжит хуралдаан ирэх даваа гаригт буюу тавдугаар сарын 23-нд товлогджээ. Тус хуралдаанаар 20 шахам асуудал хэлэлцэхээр төлөвлөсний ихэнх нь УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулийн төсөл байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Ц.Нямдорж нарын санаачилсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Л.Болдын боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газар санал өгөх юм байна.
Мөн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийх аж. Ардчилсан нам 2012 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо монгол иргэнээ ажилтай, орлоготой байлгах хөтөлбөр хэрэгжүүлэхээ амлаж байсан юм.
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг бүрэн эхээр нь дараах хүснэгтээс тодруулж харна уу.
Хэлэлцэх асуудал
| Засгийн газрын гишүүн |
| |
Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм шинэчлэн батлах тухай* | С.БАЯРЦОГТ | ||
Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам батлах тухай | С.БАЯРЦОГТ | ||
Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай | Л.ПҮРЭВСҮРЭН | ||
Гадаад хэргийн сайдын айлчлалын тухай | Л.ПҮРЭВСҮРЭН | ||
Айлчлалын тухай | Л.ПҮРЭВСҮРЭН | ||
Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагийн санаачлан боловсруулсан Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай | Д.ДОРЛИГЖАВ | ||
Улсын Их Хурлын гишүүн Л.Болдын санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай | Д.ДОРЛИГЖАВ | ||
Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг нарын санаачлан боловсруулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай | Д.ДОРЛИГЖАВ | ||
Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, З.Баянсэлэнгэ нарын санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай | Д.ДОРЛИГЖАВ | ||
Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай | Д.ДОРЛИГЖАВ | ||
Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай1 | Д.ЭРДЭНЭБАТ | ||
Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны төсөв батлах тухай | З.БАЯНСЭЛЭНГЭ | ||
Журам шинэчлэн батлах тухай (Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох) | Г.БАЯРСАЙХАН | ||
Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай | Г.БАЯРСАЙХАН | ||
Тогтоолд нэмэлт оруулах тухай (Засгийн газрын 2007 оны 354 дүгээр, 2014 оны 332 дугаар тогтоол) | С.ЭРДЭНЭ | ||
Бэлчээрийг хамгаалах тухай хуулийн үзэл баримтлалын төсөл | Р.БУРМАА | ||
Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээнд нэгдэн орох тухай | Р.БУРМАА | ||
Бусад асуудал* | Ч.САЙХАНБИЛЭГ | ||
Танилцуулах асуудал | |||
Үндэсний архивын сан хөмрөгийг барилгын шинэ цогцолборт нүүлгэн шилжүүлсэн ажлын тайлангийн талаар | Д.ДОРЛИГЖАВ | ||
“Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар | Г.БАЯРСАЙХАН |
Г.ХОРОЛ