Олимпийн эрх олгох эмэгтэй волейболчдын ДАШТ Японы Токио хотноо болж байна. Тус тэмцээний дөрөв дэх өдөр буюу өчигдөр Япон-Тайландын сонирхолтой тоглолт боллоо. Хоёр багийн тоглолтын харьцаа 2:2 болж, шийдвэрлэх V үеийн тоглолт эхэлсэн. Энэ үед Тайландын шигшээ баг 8:2-оор хошуучлан байр сольсон ч талбайн эзэд оноог нөхсөөр 12:12 болгосон юм. Улмаар Тайландын дасгалжуулагч хоёр удаа улаан карт авч хоёр оноог Японы багт алдсан. Ингээд 15:13 онооны харьцаагаар япончууд хожиж, олимпийн эрхийн төлөө дахин нэг алхам урагшиллаа.
Шилдэг найман багаас дөрөв нь олимпийн эрхээ авах бөгөөд Нидерланд, БНСУ, Итали 12 оноотой тэргүүлж, Япон 11, Тайланд 7 оноотой удаалж байна. Перу 6 оноотой болсон Казахстан, Доминикан улсын баг таван тоглолт хийхдээ оноо авч чадаагүй явна.
Ч.БОЛОР