Хүндийн өргөлтийн спортыг сурталчилав

Хуучирсан мэдээ: 2016.05.20-нд нийтлэгдсэн

Хүндийн өргөлтийн спортыг сурталчилав

Монголын хүндийн өргөлтийн тамирчдын амжилт сүүлийн жилүүдэд эрс ахиж байгаа билээ. Өнгөрөгч дөрөвдүгээр сард Казахстанд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг олимпийн эрхтэй ирж, Азийн аварга, залуучуудын олимпийн IV байр, ДАШТ-ий VIII байрын эзэн ОУХМ М.Анхцэцэг Бразилыг зорихоор болсон.

Тэгвэл залуучуудын шигшээ багийн тамирчид хүндийн өргөлтийн спортыг сурталчилах зорилгоор Нийслэлийн 44, 53, 92-р сургууль дээр үзүүлэх тоглолтыг хийлээ. Саяхан болсон Азийн аваргад VIII байр эзэлсэн, насанд хүрэгчдийн улсын аварга, улсын рекордч залуу тамирчин, ОУХМ Ө.Чагнаадорж нарын тамирчид хамрагдсан байна.

Сонирхуулахад, Нийслэлийн 53-р сургуулиас хүндийн өргөлтийн ОУХМ дөрөв, спортын мастер цолтой хоёр тамирчин төрөн гарчээ.

ОУХМ Ө.Чагнаадорж

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж