УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа. Завсарлагын хугацаа тав хоног аж.
Завсарлага авах болсон үндэслэлээ тус намын бүлгийн дарга С.Бямбацогт “УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар өнөөдөр хаврын чуулганыг ирэх долоо хоногт завсарлуулах болж байхад гишүүд чуулганы хуралдаандаа оролцохгүй, гишүүдийн ирц хангалтгүй байхад хэд, хэдэн хуулийг баталж, мөн хэд, хэдэн хуулийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Ирцгүйн дээр дээр дээрэнгүй загнаж байна. Ганц хууль батална гэтэл нэлээд хэдэн хууль баталлаа. Ардчилсан намын бүлгээс долоон гишүүн сууж байна. Чуулганы хуралдааныг хэрүүл тэмцэл хийгээд яах вэ гэж нэлээд тэвчлээ. Болохгүй нь. Сүүлдээ бүр өрийг өглөг гэж нэрлэх хууль оруулж ирлээ. Арай л болохгүй байна. Иймээс завсарлага авч байна” гэв.
УИХ-ын чуулганы хуралдаан өндөрлөөд байна.
Г.ДАРЬ