УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 73.5 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Мөн хуралдаанаар Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 64.8 хувийн саналаар дэмжин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Санал хураахын өмнө УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хурал даргалагчид хандан ирцээ бүрдүүлэх шаардлага тавив. Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаанд 76 гишүүнээс 13 орчим нь оролцож, нэг гишүүн нэлээд хэдэн кноп дарж хуулийн хэлэлцүүлгийг хийж байгаа учраас үүнийгээ зогсоохыг шаардав.
Гэвч хүлээж авсангүй, чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Г.ДАРЬ