“Twilight” киноны Беллагийн дүрээр Холливуудад танигдсан жүжигчин Кристин Стьюарт “Цасангоо ба анчин” хэмээх шинэ кинонд тоглохын тулд морь унаж сурах даалгавар авчээ. Тэрбээр ид халуун нар шарж буй нарлаг Калифорнид морь унаж сурч байгаа сурагтай. Бидний мэдэх Цасангоо охин морь унадаггүй ч Кристен адал явдалт дүр бүтээж, бэлэг барих гэж байгаа бололтой. Цөлийн халуун нарыг эс тооцвол жүжигчин бүсгүйд морь унаж сурахад хүндрэлтэй зүйл гараагүй гэнэ. Кристений бяцхан шүтэн бишрэгчид түүний шинэ киног дэлгэцэнд гарахыг тэсэн ядан хүлээж байгаа ажээ. “Цасангоо ба анчин” кинонд “Оскар”-ын шагналт жүжигчин Чарлиз Терон, “Тор” киноны од Крис Хэмсворт нар тоглох гэнэ. Кинонд Цасангоо охины түүхийг өгүүлэх боловч энэ удаа шинэ сонирхолтой адал явдалтай учрах бололтой.
Н.Энх