Нэгдүгээр сургуулийн багш нар захирлаа эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2016.05.20-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр сургуулийн багш нар захирлаа эсэргүүцэв

Улсын  тэргүүний нэгдүгээр сургуулийн багш нар өнөөдөр мэдээлэл хийж, тус сургуулийн захирал Б.Төгсжаргалыг эсэргүүцэж байгаагаа мэдээлэв.  Ийнхүү эсэргүүцэх болсон шалтгаанаа багш нар “Б.Төгсжаргал захирал  хоёр жилийн өмнө манай сургуулийн захирлаар  томилогдож ирсэн. Ирснийхээ дараа ямар ч шалтгаангүйгээр хоёр сар гаруй хугацаанд ажилдаа ирээгүй.  Шалтгаангүйгээр ажлаа тасалж, багш ажилчдыг удирдлагаар хангах үүргээ гүйцэтгэж чадахгүй байна.  Захирал ажилдаа ирдэггүйгээс цалингаа цагтаа авч чадахгүй тохиолдол ч гарч байна. Түүнчлэн зан харилцааны хувьд доголдолтой” хэмээн  тайлбарлаж, Б.Төгсжаргал захиралд  хариуцлага тооцон, ажлаас нь чөлөөлөх шаардлагыгСургуулийн зөвлөлийн дарга, СБД-ийн боловсролын хэлтэс, СБД-ийн Засаг дарга Д.Бадарсан, НБГ, Хотын дарга Э.Бат-Үүл, БСШУ-ны сайд Л.Гантөмөр нарт хандан тавьж байгаагаа дуулгалаа. Уг шаардлагад тус сургуулийн 78 багш гарын үсгээ зурсан байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж