Келли Осборн хэрхэн турсан бэ?

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Келли Осборн хэрхэн турсан бэ?

Осборнынхон хэмээх алдартай гэр бүлийн гишүүн булцгар Келли Осборн охин 17 настайгаасаа л олонд танигдаж эхэлсэн. Тэрээр Shape сэтгүүлд өнгөрсөн 2010 оны арванхоёрдугаар сард өгсөн ярилцлагадаа хэвлэлүүд өөрийг нь үргэлж тарган, царай муутай гэж бичиж ирсэнд маш их сэтгэлээр унаж, шаналж явдаг байсан тухайгаа ярьжээ. Түүнчлэн тэрээр сэтгэл санааныхаа байдлаас болж мансууруулах бодист донтож, дараа нь хар тамхиа хаяхын тулд сэтгэлээр унасан үедээ хэт их иддэг зуршилтай болсноо хүлээн зөвшөөрч, цаашид жингээ барих тал дээр ихэд анхаарч байгаа тухайгаа хэлсэн байсан юм.

Авьяаслаг хөгжимчин маань 2009 оны сүүлээр “Ододтой бүжиглэе” реалити шоунд оролцох гэрээнд гарын үсэг зурж, тэр цагаас хойш өөрийн бүжгийн хамтрагч, багш дасгалжуулагч Луи ван Амстелынхаа ачаар эрүүл хооллолтын утга учирт суралцаж эхэлжээ. Одоо Келли ердөө 50 кг жинтэй бөгөөд хэтрүүлэн иддэг зуршлаа нэг мөсөн таягдан хаясан гэнэ.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж