Хуучирсан мэдээ: 2016.05.20-нд нийтлэгдсэн

Шинэ мэдрэмж, хамгийн гол нь олон шинэ үеийнхэнтэй танилцсан цаг мөч тохиож байна. Нийгэмд шинэ үе хүч түрэн гарч ирж байна. Тэд нямбай цэгцтэй, бусдаас өөрөөр сэтгэдэг шинэлэг байдал нь эрхгүй анхаарал татахуйц. Тэр ч утгаараа энэ удаагийн хоёр ярилцлагын зочин маань урд нь нэг ч удаа хэвлэлд ам нээж байгаагүй эрхмүүд байснаараа онцлог юм.

Нийгэмд дуулиан тарьсан шинэ сонихон үйл явдлууд таны сонор мэлмийг мялаах болно. Юу юунаас илүү нөхрийнхөө жилийн орлогоос хэд дахин давсан хэрэглээтэй эхнэр энэ дугаарын халуухан мэдээ байлаа. Баян бийлэгжүү эрхмүүдийн нууц хөрөнгө оруулалт, нөхөртөө хадамдаа мөнгө дагуулдаг гэргий нар бас л содон. Хурим мөрөөддөг үзэсгэлэнт сүйт бүсгүйчүүд хэн байв? Тэд яагаад гэрлэж чадахгүй байна вэ? Эрчүүд бүсгүйчүүдийн өнгөний мэдрэмжийг бут цохих ямар стиль илэрхийлэх болов, энэ сарын хөгжилтэй агшнууд зэрэг сонирхолтой мэдээллүүд мөн багтаж буй. Хэт улс төржихгүй хэмнэл, мэдрэмжээ голдирлоор нь барьж цаг үетэйгээ хөл нийлүүлсэн Гранд шинэ дугаараа ийнхүү та бүхний өмнө дэлгэж байна. Таалан болгооно уу.

Эх сурвалж: www.grandnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж