Эрээн, Замын-Үүдийн галт тэрэг гурван өдөр явахгүй

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Эрээн, Замын-Үүдийн галт тэрэг гурван өдөр явахгүй

Улсын баяр наадам болох гэж буйтай холбогдуулан галт тэрэгний хуваарьт өөрчлөлт ороод буй юм. Тодруулбал, Эрээн, Замын-Үүд чиглэлийн галт тэрэг өөрчлөгдсөн хуваарийн дагуу гурван өдөр явахгүй ажээ.

Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 44 дүгээр галт тэрэг энэ сарын 9, 13, 16-ны өдрүүдэд явахгүй бол Улаанбаатар-Эрээний чиглэлийн 22 дугаар галт тэрэг 10, 14, 17-ны өдөр явахгүй болсон байна. Мөн баярын өдрүүдэд ажиллах галт тэрэгний хуваарийг сонирхуулъя.

Наадамчдыг хурдан морины уралдаан үзэхэд нь зориулан Улаанбаатар-Давааны, Давааны-Улаанбаатарын чиглэлд нэмэгдэл 303/304, 305/302-р галт тэрэг Толгойт, Эмээлт өртөөдөд зогсолт хийн, доорхи хуваарийн дагуу аялна.

Баярын өдрүүдэд буюу долдугаар сарын 10-13-ны өдрүүдэд Эрдэнэт-Дархан- Улаанбаатар чиглэлийн 311/274-р галт тэрэг Давааны зөрлөгт хоёр минут зогсолттой аялах бол 11-13-ны өдрүүдэд Дархан-Сүхбаатар-Дархан чиглэлийн 701, 702-р галт тэрэг бүх өртөө километрүүдэд зогсолттой аялах юм байна.

Баярын өдрүүдэд Улаанбаатар-Эрдэнэт, Улаанбаатар-Сүхбаатар, Улаанбаатар- Бор-Өндөр чиглэлд нэмэгдлээр вагон аялуулах болжээ.

Галт тэрэгний №

Сар өдөр

Улаанбаатар

Давааны зөрлөг

Явах цаг

Ирэх цаг

Очих цаг

Явах цаг

303/304

7-р сарын 10, 11

06:15

12:30

07:20

11:35

305/302

7-р сарын 10, 11

13:10

18:00

14:05

17:00

303/304

7-р сарын 12

06:15

15:05

07:20

14:10

303/302

7-р сарын 13

07:25

18:00

08:25

17:00

Б.УНДРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж