Хамгийн хүчирхэг хүмүүсийг хэрхэн татах вэ?

Хуучирсан мэдээ: 2016.05.20-нд нийтлэгдсэн

Хамгийн хүчирхэг хүмүүсийг хэрхэн татах вэ?

Энэ аргыг хэрэглэснээр хүчирхэг хүмүүсийг өөрт татах боломжтой.

Бидний ихэнх нь өөрсдийн нөлөөллийг бага гэж үнэлдэг. Магадгүй бид санхүүжүүлэх эсвэл заавар, зөвлөгөө өгөх хүнийг хайж байгаа байх. Нэмж хэлэхэд биднээс хүчирхэг хүмүүс бидний эргэн тойронд байдаг.

Өөрсдөөсөө эрх мэдэлтэй, хүчирхэг хүмүүсийг хайж, барьж, анхаарлыг нь татах гэж оролддог. Тэгэхээр тэр хүмүүсийн хараанд хэрхэн өртөж, мөрөөдөл зорилгодоо хүрэх вэ?

Доорх шинжийг агуулсан хүмүүс хүчирхэг хүмүүсийг хамгийн ихээр татдаг байна:

ДОТОГШ ХАРАХЫН ОРОНД ГАДАГШАА ХАРАХ

Хүмүүсээс тусламж авах хэрэгтэй болсон үедээ тэднийг хэрхэн тусалж чадах талаарх бодол бидний толгойд дүүрдэг. Энэ энергийг өөрөөсөө зайлуулах нь таны хийх эхний алхам юм. Үүний оронд таны ертөнцөд нөлөө үзүүлж чадах хүмүүст хэрхэн тусалж чадахаа бодож эхлэх хэрэгтэй. Олсон аргынхаа дагуу тэдэнтэй харьц. Өөрийн блогтоо тэдэнд хэрхэн тусалж чадахаа бичиж, түүнийгээ е-мэйлээр илгээж болно.

ӨӨРИЙН ҮНЭ ЦЭНЭ/ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛЭЭ ҮНДЭСЛҮҮЛЭХ

Өөртөө итгэлтэй хүмүүс өөртөө итгэлтэй хүмүүсийг л татдаг. Та өөртөө итгэлтэй мэт жүжиглэж чадахгүй. Учир нь хоолойний өнгө, нүүрний хувирал биднийг илчилж орхидог. Тиймээс жижиг ялалт, амжилтуудыг хайх хэрэгтэй. Энэ нь өөртөө итгэх итгэлийг бага багаар нэмэгдүүлдэг. Эрүүл зуршлыг өөртөө хэвшүүлж, зорилго өөд явах хэрэгтэй. Жижиг алхам хүртэл таны зорилгод үнэтэй хувь нэмэр оруулж чаддаг. Яг л далайд дусал нэмэр гэдэг шиг.

ХАРИЛЦАА БҮРДЭЭ ДУЛААН УУР АМЬСГАЛЫГ БҮРДҮҮЛЭХ

Хүнтэй ярилцаж байхдаа толгойгоо дохиод байж болохгүй. Үүний оронд тэдний харцыг тогтоон барих хэрэгтэй. Гэлээ гэхдээ гөлрөөд байж болохгүй. Гөлөрч болохгүйг гээд дээрээс нь доош нь харах юм уу толгойгоо нааш цааш хөдөлгөөд байж бас болохгүй. Ингэхлээр харилцагч этгээд эвгүй байдал орж, таниас дөлнө.

ХҮН ГЭДЭГ АМЬТНЫГ ЭРХ МЭДЛЭЭР ДАРАНГУЙЛАХ ХЭРЭГГҮЙ

Анхаарал халамжаар асуудлыг зохицуулах хэрэгтэй. Бусдыг ойлгох замаар багаа зохион байгуулж, гаргасан шийдвэр бүхэндээ бусад хүмүүсийг санаа бодлыг харгалзан үзэх хэрэгтэй.

ЯРИЛЦАГЧ ЭТГЭЭДЭД ХАМАГ АНХААРЛАА ХАНДУУЛАХ

Холбоо тогтоосон хүн бүрийнхээ яриаг анхааралтай сонсож бай. Тэдний яриаг таслах хэрэггүй. Танд асуулт тавьбал хариултаа тунгаан бод. Түр завсарлаад, бодолтой хариулт өгөөрэй.

ШУДАРГА ЗАМААР ЯВАХ

Таны амьдралыг ямар зарчмууд хөтлөн явдаг болохыг тодорхойл. Танд юу чухал болохыг ойлгосноор өөрийн гэсэн дотоод хэмжүүртэй болдог. Ижилхэн үнэт зүйлстэй хүмүүсээр өөрийгөө хүрээлэх хэрэгтэй.

ИТГЭЛИЙГ ЦОГЦЛООХ

Хийнэ гэсэн зүйлээ хийж бай. Тогтмол шүү.

Эх сурвалж: biznetwork.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж