Эмэгтэй боксчид “Рио-2016”-г өнжинө

Хуучирсан мэдээ: 2016.05.20-нд нийтлэгдсэн

Эмэгтэй боксчид “Рио-2016”-г өнжинө

-Олимпийн эрхийн сүүлийн тэмцээнд М.Нандинцэцэг, О.Сувд-Эрдэнэ нар өрсөлдсөн ч эхний тойрогт ялагдлаа-

Боксын эмэгтэйчүүдийн ДАШТ Казахстаны Астана хотноо эдгээр өдрүүдэд болж байна. Тус тэмцээний олимпийн жин болох 51 кг-д М.Нандинцэцэг, 60 кг-д О.Сувд-Эрдэнэ нар өрсөлдсөн ч эхний учраагаа барсангүй. М.Нандинцэцэг Германы Германы Азизе Нимани, О.Сувд-Эрдэнэ  Пуэрто-Рико улсын тамирчин Кириа Родригузид ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ. Ийнхүү манай эмэгтэй боксчид өнгөрсөн сард БНХАУ-д болсон олимпийн эрхийн тэмцээнээс эрхгүй ирж байсан бол Казахстанд болж буй ДАШТ-д сүүлийн боломжоо ашиглаж чадсангүй.

Одоогоор манай эрэгтэй боксчид РИО-2016-д оролцох дөрвөн эрхийг аваад байгаа. Эрчүүдийн хувьд ирэх сард Азарбайжаны Бакуд болох эрхийн сүүлийн тэмцээн үлдээд байна.

БОКС: (Эрэгтэй 4)

  • Г.Ган-Эрдэнэ /49 кг/
  • Д.Отгондалай /60 кг/
  • Б.Чинзориг /64 кг/
  • Б.Түвшинбат /69 кг/ нар өнгөрсөн сард БНХАУ-ын Хэбэй мужийн Чань-Ань хотноо болсон "Рио-2016" олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн бүсийн тэмцээнээс эрхээ авсан юм.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж