Үндэсний музей хүүхдэд зориулсан бэлгээ задлав

Хуучирсан мэдээ: 2016.05.20-нд нийтлэгдсэн

Үндэсний музей хүүхдэд зориулсан бэлгээ задлав

Удахгүй тохиох гэж буй Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрийг тохиолдуулан Үндэсний музейгээс хүүхэд багачууддаа зориулан ээлжит бэлгээ барих гэж байна.  2016 оны 05-р сарын 31, 06-р сарын 01-нд 0-16 насны хүүхдүүд болон хүүхдүүдтэйгээ хүрэлцэн ирсэн эцэг, эхчүүдийг үнэ төлбөргүй музей үзүүлэхээр боллоо. Мөн Ерөнхий боловсролын сургуулиудтай шинэчилсэн нөхцөлтэйгээр хамтран ажиллах гэрээ байгуулж, хөнгөлөлттэй үнээр болон 10-р ангийн сурагчдыг музей үнэгүй үзүүлж байна. Тус музей нь байнгын үзэсгэлэнгийн есөн танхимтай, 56000 гаруй үзмэртэй  юм байна.

 Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж