Шанхайн Диснейлэнд хамгийн хямд нь

Хуучирсан мэдээ: 2016.05.20-нд нийтлэгдсэн

Шанхайн Диснейлэнд хамгийн хямд нь

БНХАУ-ын Шанхай хотод байгуулагдсан Диснейленд соёл амралтын хүрээлэн ирэх зургадугаар сарын 16-нд албан ёсоор нээлтээ хийнэ. Диснейлэнд нээлтээ хийх болоогүй байгаа ч хөл хөдөлгөөн ихтэй байна. Хараахан нээлтээ хийгээгүй Диснейлэнд соёл амралтын хүрээлэнгийн тасалбаргүй бүсэд сүүлийн 23 хоногт нэг сая орчим зочилсон аж. Зөвхөн тавдугаар сарын 1-ний өдөр л гэхэд 110 мянга орчим хүн Диснейлэнд рүү очсон байна.

Диснейлэндийн зургаа дахь салбарыг Шанхайд 5.5 тэрбум ам.доллараар бүтээн байгуулжээ. Шанхайн Диснейлэнд бусдаасаа хамгийн хямд байх аж. Диснейлэндийн тасалбарын үнэ ажлын өдрүүдэд 370 юань /57 ам.доллар орчим/ амралтын өдрүүдэд тасалбарын үнэ 499 юань байх гэнэ. 

Дэлхийд хамгийн алдартай соёл амралтын хүрээлэн Диснейлэнд анх 1955 оны долдугаар сарын 17-нд АНУ-ын Калифорни муж улсад нээгдэж байжээ.

Эх сурвалж: Bloomberg

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж