Сонгуулийн холимог тогтолцоог халж, тойргийг жижиглэсний хар гайг сонгогчид 2016 оны УИХ-ын сонгуулиас мэдэрч эхэллээ. Энэ олон салаа замын хаагуур нь явбал зорьсон газраа хүрэх юм бэ гэдэг шиг “Энэ олон нэр дэвшигчээс хэнийг сонгох вэ” гэдэг сонголттой тулж байна.
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 69 нэр дэвшигч өрсөлдөхөөс УИХ-ын гишүүн долоо, бие даагч 14, нэг хөтлөгч, урлагийн хоёр хүн байгаа юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар нэг тойрогт тулна гэсэн мэдээлэл цацагдаад байсан ч тохироо хийв үү, эсвэл хоёр нам хооронд нь зөрүүлсэн үү, тойрог нь өөрчлөгдөж, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт нар нэг тойрогт тулжээ. Учраа үүгээр дуусахгүй УИХ-ын гишүүн Д.Арвин, “Монгол тулгатны-100” эрхэм нэвтрүүлгээр олны танил болж байсан хөтлөгч П.Анужинтай таарлаа.
Баянзүрх дүүрэг нь зургаан мандаттай, 69 нэр дэвшигчээс зургаа нь УИХ-ын гишүүнээр сонгогдоно.
49-Р ТОЙРОГ /БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ/ | |||
1 | Дуламсүрэнгийн ОЮУНХОРОЛ | Монгол Ардын Нам | УИХ-ын гишүүн |
2 | Дашзэвэгийн | Ардчилсан Нам | УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд |
3 | Олзодын | "Тусгаар тогтнол | Монголын Ногоон Намын дарга |
4 | Ойдовын | Монголын Уламжлалын Нэгдсэн Нам | Далайн хөх морь ХХК-ийн захирал |
5 | Лувсандоржийн БАТБАЯР | Бүгд Найрамдах Нам | Монгол даатгал ХХК-ийн |
6 | Ринчингийн НАРАНГЭРЭЛ | Монголын Социал Демократ Нам | Иргэний боловсрол төвийн |
7 | Сандуйн | Монгол Ардын | Монхэнтий ХХК-ийн захирал |
8 | Цэднээгийн | Монгол Консерватив Нам | Баянзүрх дүүргийн ҮЭХ-ийн дарга |
9 | Гэлэгийн | Бие даан нэр дэвшигч | Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн |
10 | Оюунсайханы АЛТАНГЭРЭЛ | Бие даан нэр дэвшигч | Эв монгол үндэсний хөдөлгөөн |
11 | Баттулгын | Бие даан нэр дэвшигч | Хувиараа хөдөлмөр эрхлэгч |
12 | Адъяагийн | Бие даан нэр дэвшигч | Төрд гацаагдсан эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн |
УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт нийт 12 нэр дэвшигч өрсөлдөнө. Гол тулаан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Д.Зоригт нарын хооронд өрнөнө. Хэн, хэн нь энэ удаагийн сонгуульд нийслэлийг ониллоо.
2012 оны УИХ-ын сонгуульд Д.Оюунхорол гишүүн Завхан аймагт, Д.Зоригт сайд Өвөрхангай аймагт нэр дэвшин өрсөлдөж, УИХ-д сонгогдсон. МАН Засгийн газарт хамтарсан богино хугацаанд Д.Оюунхорол гишүүн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллахдаа маргаан дагуулаад байсан Зайсан дахь иргэдийн газрын асуудлыг шийдэж, Ардчилсан намынхныг шүднийх нь өвчнөөс салгаж байлаа. Дайчин зоримог эмэгтэй.
Сайдын албанаас чөлөөлөгдөхөд нь Ардчилсан намын гишүүд “Гялалзтал ажилласан сайд” хэмээн үнэлж байв.
Эрчим хүчний сайд Д.Зоригтын хувьд ноён нуруутай улстөрчийн тоонд багтаж ирсэн ч Өвөрхангайн сонгуулийн маргаан хэл ам дагуулдаг, гэхдээ энэ асуудалд түүнийг хамааралгүй гэж ярих нь бий.
Ногоон хувьсгал хийх тухай ярьсаар хэдэн жил болж байгаа Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч дээрх тойрогт өрсөлдөх бол О.Алтангэрэл гэх хуульч залуу мөн нэр дэвшжээ.
Б.Болор, Ж.Энхбаяр хоёрын хэн нь бэ?
50-Р ТОЙРОГ /БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ/ | |||
1 | Жадамбын ЭНХБАЯР | Монгол Ардын Нам | УИХ-ын гишүүн |
2 | Баярбаатарын | Ардчилсан Нам | УИХ-ын гишүүн, Сангийн сайд |
3 | Үржингийн ХҮРЭЛБААТАР | "Тусгаар тогтнол | Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэлчдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал |
4 | Сугаррагчаагийн ТӨМӨРБААТАР | Бүгд Найрамдах Нам | УЭТ ХХК-ийн захирал |
5 | Даваанямын ОДОНЧИМЭГ | Монголын Социал Демократ Нам | Энхийг цацруулагч эмнэлгийн захирал |
6 | Чулууны ӨЛЗИЙСАЙХАН | Монгол Ардын | МУИС-ийн багш, дэд профессор |
7 | Даваасамбуугийн | Монгол Консерватив Нам | Монгол Консерватив Намын |
УИХ-ын сонгуулийн 50 дугаар тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ардчилсан намаас УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Болор нар учраа таарлаа. Хэн, хэнийх нь хувьд тойрог нь шинэ. 2012 оны УИХ-ын сонгуульд Ж.Энхбаяр намын нэрсийн жагсаалтад бичигдэн УИХ-д сонгогдсон бол Б.Болор сайд Архангай аймагт нэр дэвшин УИХ-ын гишүүн болсон. Түүнийг энэ удаад нутаг руу нь илгээгээгүй нь УИХ-ын гишүүн Д.Ганхуягийг Архангай аймаг руу явуулсантай холбоотой бололтой.
МАН Засгийн газраас гарсны дараа Ардчилсан намын фракцуудын дотор Сангийн сайдын суудлын төлөөх “зодоон” өрнөхөд МҮДН-ынхан ялсан. Эдийн засагч мэргэжилтэй, хэл ус сайтай зэрэг давуу талыг нь бодож Сангийн сайдаар томилсон гэх яриа бий. Шинэхэн сайд ажлаа авангуутаа хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт нь хүргэх төсөв өргөн мэдүүлсэн нь шуугиан дагуулж, нэг хэсэг нь зөв гэж нөгөө хэсэг нь буруутгасаар эцэст нь Засгийн газар шийдвэрээсээ буцан хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгохоор болж байлаа.
2008 оны УИХ-ын сонгуулиас эхлэн тасралтгүй парламентад сууж байгаа Ж.Энхбаяр гишүүний хувьд МАН-ын ирээдүйтэй боловсон хүчинд тооцогддог. Батлан хамгаалах салбартай холбогдох бүхий л хуулийн төслүүд түүний гараар орж ус нь шахагдан батлагдсан гэж хэлж болно.
Саналаас нь хуваалцах нэр дэвшигч МАХН-аас өрсөлдөх Ч.Өлзийсайхан юм.
Л.Гүндалай Орхон аймгийг яагаад хаяв?
51-Р ТОЙРОГ /БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ/ | |||
1 | Батсүхийн САРАНЧИМЭГ | Монгол Ардын Нам | Нийслэлийн Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн |
2 | Ринзааны | Ардчилсан Нам | Монголын Залуучуудын холбооны Хууль зүйн байнгын хорооны дарга |
3 | Маамын | "Тусгаар тогтнол | Хатан тулга ХХК-ийн гүйцэтгэх захирал |
4 | Батдэлгэрийн БАТБОЛД | Монголын Уламжлалын Нэгдсэн Нам | Монголын Уламжлалын Нэгдсэн Намын дарга |
5 | Амарбаясгалангийн БЯМБАЖАВ | ХААН сонголт эвсэл | Цанлиг Фэнчин ХХК-ийн захирал |
6 | Цэндийн | Бүгд Найрамдах Нам | Бүгд Найрамдах Намын |
7 | Ганзоригийн | Монголын Социал Демократ Нам | Монголын Үндэсний Их Сургуулийн |
8 | Данжингийн ОЮУНТУЯА | Иргэний Хөдөлгөөний Нам | Иргэний Хөдөлгөөний Намын Баянзүрх дүүргийн 4 дүгээр үүрийн дарга |
9 | Цэрэндашийн | Монгол Ардын | УИХ-ын гишүүн |
10 | Ганчилын | "Эх орончдын нэгдсэн эвсэл" | Эх Орончдын Нэгдсэн Намын дарга |
11 | Чойжинсүрэнгийн | Монгол Консерватив Нам | Элит хөшиг ХХК-ийн захирал |
12 | Ламжавын | Ард Түмнээ Хайрлая Нам | Ард Түмнээ Хайрлая Намын дарга |
13 | Цэрэнхүүгийн БАТТУЯА | Бие даан нэр дэвшигч | Зөвт ёс ТББ-ын тэргүүн |
14 | Авирмэдийн ЭРДЭНЭБАЯР | Бие даан нэр дэвшигч | Үндэсний үйлдвэрлэгч 888 холбооны Удирдах зөвлөлийн гишүүн |
УИХ-ын сонгуулийн 51 дүгээр тойрогт “Ард түмнээ хайрлая” намын дарга, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай “зодоглоно”. Ардчилсан намаас өрх тусгаарласнаа зарлан, Орхон аймгийг зорьсон ч шинэ нутаг таатай хандаагүй бололтой, Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдийн нэрсийг зарлахад Баянзүрх дүүргийг онилсон байлаа. Тааварлашгүй тактик л юм даа. Гэхдээ улстөрч хүнд энэ зэргийн тактик байхаас яалтай. Түүний хувьд тойргийн судалгааг нэлээн сайн хийж, эцэст нь бяд муутайхан нэр дэвшигчтэй тойрогт үсрээд буучихав уу гэж дүгнэж болохоор байгаа юм.
Уг тойрогт МАН Нийслэлийн Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Саранчимэгийг, Ардчилсан нам Монголын Залуучуудын холбооны Хууль зүйн байнгын хорооны дарга Р.Булгамааг тус, тус дэвшүүллээ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг ногоон хот болгохоос эхлээд олон нийтийн амарч тухлах аятай газар болгон тохижуулах их ажлын гарааг эхлүүлсэн хүн бол Б.Саранчимэг. Р.Булгамаагийн хувьд ИЗНН-д байсан ч Ардчилсан намд элссэнээр УИХ-ын сонгуульд өрсөлдөх “виз”-тэй болсон нь энэ юм.
Ч.Сайханбилэг, Б.Батзориг нар тулалдана
52-Р ТОЙРОГ /БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ/ | |||
1 | Батжаргалын БАТЗОРИГ | Монгол Ардын Нам | Монгол Ардын Намын |
2 | Чимэдийн САЙХАНБИЛЭГ | Ардчилсан Нам | УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд |
3 | Маамын | "Тусгаар тогтнол | Мөнх огторгуй ХХК-ийн гүйцэтгэх захирал |
4 | Магсарын | Монголын Уламжлалын Нэгдсэн Нам | Хувиараа хөдөлмөр эрхлэгч |
5 | Ванчиндоржийн НАМХАЙНЯМБУУ | Бүгд Найрамдах Нам | Хууль зүйн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын аж ахуйн эрхлэгч |
6 | Чүлтэмийн ЭНХТӨВШИН | Монголын Социал Демократ Нам | Мон-Атом ТӨК-ийн мэргэжилтэн |
7 | Атарбаярын СҮХБАТБААТАР | Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам | Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намын |
8 | Баянжаргалын БАТЗОРИГ | Иргэний Хөдөлгөөний Нам | New avangard ХХК захирал |
9 | Лувсандоржийн ЧУЛУУНБААТАР | Монгол Ардын | Цайз ХХК-ийн ерөнхий захирал |
10 | Нэргүйн | Монгол Консерватив Нам | Хувиараа хөдөлмөр эрхлэгч |
11 | Цэрэнгийн | Бие даан нэр дэвшигч | Өмгөөллийн Монголын хуулийн корпораци ХХН-ийн үүсгэн байгуулагч |
УИХ-ын сонгуулийн 52 дугаар тойрогт Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзориг, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар өрсөлдөнө.
Гол тулаан Ардчилсан нам, МАН-аас өрсөлдөгчдийн дунд болно гэж харах хүн олон байна. Гэхдээ гурван удаа УИХ-д сонгогдсон, Ерөнхий сайдтай дүүргийг л удирдаж байсан хүн учраа таарсан нь МАН нэг мандатаа тавиад туучихлаа гэж хэлэхэд буруудахгүй л болов уу.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн саналаас хуваалцах нэр дэвшигч нь Тусгаар тогтнол
эв нэгдэл эвслээс өрсөлдөх М.Мөнхзаяа байх магадлалтай. Тус намын дарга Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Дубайд зурагдсан Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээг Монголын талын хүртэх ногдол ашгийг цаг хугацааны хувьд алсруулж муутгасан гэж буруутгасаар ирсэн. Иймдээ ч өнгөрсөн хугацаанд МАН-ын бүлгийн гишүүдийн дэмжлэгтэйгээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлж байсан юм.
Олон хэлтэй Б.Арго өрсөлдөх тойргоос хэн гарах вэ?
53-Р ТОЙРОГ /БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ/ | |||
1 | Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН | Монгол Ардын Нам | Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч |
2 | Жалбасүрэнгийн БАТЗАНДАН | Ардчилсан Нам | УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга |
3 | Маналжавын ШАГДАРСҮРЭН | "Тусгаар тогтнол | Шагдарсүрэн эмнэлэгийн захирал |
4 | Батсүхийн | Монголын Уламжлалын Нэгдсэн Нам | Гадаад хэл судлалын хүрээлэнгийн захирал |
5 | Рэнцэнлүндэгийн ТӨМӨРБААТАР | Бүгд Найрамдах Нам | Ногоон хэрэм үндэсний хөгжлийн төв |
6 | Дашдондогийн ГАНЗОРИГ | Монголын Социал Демократ Нам | Мөнх-Жим аян ХХК-ийн дэд захирал |
7 | Ренчиндоржийн ЭНХТУЯА | Иргэний Хөдөлгөөний Нам | JICE Японы олон улсын хамтын ажиллагааны төвд гэрээт орчуулагч |
8 | Доржпаламын ЭРДЭНЭЦОГТ | Монгол Ардын | Хатан Туул голоо хамгаалах үндэсниий |
9 | Лүүрэвийн | Бие даан нэр дэвшигч | Дэлхийн зургийн спорт холбооны ерөнхийлөгч |
10 | Долгорсүрэнгийн | Бие даан нэр дэвшигч | Мөнх орших капитал |
11 | Өвгөнхүүгийн | Бие даан нэр дэвшигч | Вип Кар Ваш ХХК-ийн |
12 | Жанагийн | Бие даан нэр дэвшигч | Гамшгийн эсрэг үндэсний төвийн ерөнхий зохицуулагч |
УИХ-ын сонгуулийн 53 дугаар тойрогт улс төрийн нам, эвсэл, бие даагчдаас бүрдсэн 12 нэр дэвшигч өрсөлдөхөөр мандатаа авчээ. Тэднээс дөрөв нь бие даагчид юм.
МАН Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Төмөрчулууныг УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн эсрэг тавьсан нь нэр дэвшигчиддээ нэлээн итгэл үзүүлсэн хэрэг бололтой.
О.Магнай, М.Ичинноров нартай мөр зэрэгцэн гудамжинд жагсаж явсан Ж.Батзанданг УИХ-ын гишүүн болгосон сонгогчид нь Баянзүрх дүүргийн иргэд юм. Хууль зүйн байнгын хорооны даргад санаархаад бүтэлгүйтэж байсан түүнийг улс төрийн хүрээнийхэн “Баг алагч” гэж тодотгох нь бий.
Олон хэлтэй гэгддэг Б.Арго багш тус тойрогт өрсөлдөж хүчээ үзэх нь. Тэрбээр Монголын Уламжлалын нэгдсэн намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа аж.
Урлагийнхан үзэлцэх тойрог
54-Р ТОЙРОГ /БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ/ | |||
1 | Пүрэв-Очирын АНУЖИН | Монгол Ардын Нам | Эй Пи Эй Би ХХК-ийн захирал |
2 | Дашжамцын | Ардчилсан Нам | УИХ-ын гишүүн |
3 | Бадрахын | "Тусгаар тогтнол | Хууль Сахиулахын Их Сургуульд докторант |
4 | Лувсан-Очирын ЖАРГАЛСАЙХАН | Монголын Уламжлалын Нэгдсэн Нам | Монголын Уламжлалын Нэгдсэн Намын Тамгын газрын дарга |
5 | Бямбажавын | Бүгд Найрамдах Нам | Оршихуй, эс оршихуй сонины эрхлэгч |
6 | Дэнсээхүүгийн ТӨМӨРБААТАР | Монголын Социал Демократ Нам | Их соёмбо ХХК-ийн захирал |
7 | Гомбодоржийн ИЧИНХОРЛОО | Иргэний Хөдөлгөөний Нам | Глобал финанс лимитид |
8 | Лхүмбэнгийн ЭРДЭНЭТУУЛ | Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам | Улс төр стратеги судлалын төв |
9 | Цэгмидийн | Монгол Ардын | Чөлөөт уран бүтээлч |
10 | Болдын | Ард Түмнээ Хайрлая Нам | Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо ТББ-ын тэргүүн |
11 | Сүрэнхүүгийн | Бие даан нэр дэвшигч | Хөдөлмөрийн Үндэсний Намын дарга |
12 | Самандын | Бие даан нэр дэвшигч | Чөлөөт уран бүтээлч |
13 | Мэндбаярын | Бие даан нэр дэвшигч | Монголын шууд худалдааны нийгэмлэгийн ерөнхийлөгч |
УИХ-ын сонгуулийн 54 дүгээр тойрогт дуулиантай нэр дэвшигчид тулжээ.
МАН хөтлөгч П.Анужинг, Ардчилсан нам УИХ-ын гишүүн Д.Арвинг, МАХН Ардын жүжигчин Ц.Төмөрбаатарыг, бие дааж Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Хөдөлмөрийн Үндэсний намын дарга С.Боргил нар өрсөлдөх болж байна.
Ардын жүжигчин Ц.Төмөрбаатарын цаглашгүй их авьяас билгийг нь Монголын ард түмэн хүндэлдэг, хайрладаг, биширдэг. Тайз дэлгэцийн бүтээлд мөнхөлсөн олон арван жүжиг, киног нь шимтэн үзэх дуртай. Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан ч монголчуудын хайртай дуучин. Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийнхээ дагуу нэр дэвшиж байгааг нь буруутгах аргагүй ч хэн, хаана юу хийхээ мэдэж шийдэл гаргахгүй бол мөдхөн УИХ дуучид, тамирчдаар бүрдэхгүй гэх газаргүй нь энэхүү нэр дэвшүүлэлтээс харж болохоор байгаа юм.
УИХ-д сайн хуульч хэрэгтэй болохоос дуучин, жүжигчинд хийгээд байх ажил үнэндээ байхгүй.
УИХ-ын гишүүн Д.Арвин 2012 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөн ч сонгогдсоныхоо дараа Ардчилсан нам руу урвасан юм. Үйлдлээ тэрбээр “Нам эсрэг ажилласан учраас хариуг нь ингэж барилаа” гэж тайлбарлаж байв.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд энэ тухай зохицуулсан заалт байгаагүй тул МАН УИХ-ын гишүүн Д.Арвиныг эргүүлэн татаж чадаагүй юм.
УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа эмэгтэй нэр дэвшигчдээс хамгийн их барцадтай байгаа нь хөтлөгч П.Анужин болов. Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс урьтаад хувийн нууц руу нь халдсан бичлэг цацагдаж байгаа нь улс төр хэчнээн бохир заваан болж буйн нэг жишээ болж байна.
Баянзүрх дүүрэгт өрсөлдөх нэр дэвшигчдийн тухай тоймлоход ийм байна. Хэнийг нь тойргийнхоо төлөөлөл болгон сонгох нь сонгогчдын эрх юм.