“Рапунзел” үсээ хандивлана

Хуучирсан мэдээ: 2016.05.20-нд нийтлэгдсэн

“Рапунзел” үсээ хандивлана

Урт сайхан үс охид бүрийн мөрөөдөл байдаг. Гэвч үсээ Рапунзел гүнж шиг урт ургуулах тэвчээр охид бүрт байдаггүй. Тэгвэл бодит амьдрал дээрх Рапунзел гэж нэрлэгдэх Орос охин урт сайхан үсээ тайрах гэнэ. “Инстеграм” цахим сүлжээнд 100 мянга давсан дагагчтай Дашик Фрекл үсээ 13 жилийн турш ургуулжээ. Тэрбээр 2003 оноос хойш үсэндээ хайч хүргээгүй аж. Дашик үсээ өлмий дээрээ зогсоход газар шүргэх урттай болмогц нь тайрахаар төлөвлөжээ. Тэрбээр урт үсээ хорт хавдартай хүүхдүүдэд зориулан хиймэл үс хийдэг салонд хандивлах гэнэ.

Эх сурвалж: Dailymail

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж