“Баянмонгол” чуулга ”Их тэнгэр”-т тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

“Баянмонгол” чуулга ”Их тэнгэр”-т тоглоно

Ардын хувьсгалын ойг тохиолдуулан жил бүрийн долдугаар сарын 11-нд Их тэнгэрийн аманд зохион байгуулдаг Ерөнхийлөгчийн хүлээн авалтад Улсын филармонийн симфони найрал хөгжим болон “Баянмонгол” чуулгынхан оролцохоор болжээ. “Баянмонгол” чуулгынхан тусгай тоглолтоо хүргэхээс гадна Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Үндэсний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ойн хамтарсан тоглолтод оролцохоор бэлтгэлээ базаагаад байгаа ажээ. Тус хамтарсан тоглолт энэ сарын 7-нд Яармаг дахь Спорт цогцолборт болох бөгөөд Морин хуурын чуулга, “Voice” хамтлагтай хамтран “Монголын сайхан орон“ тоглолтыг толилуулах юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж