Cүхбаатар аймгийн Онгон сумын Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн гэрээт цэргийн алба хаагч амиа егүүтгэсэн эмгэнэлтэй явдал өчигдөр гарчээ. Тус ангид гэрээтээр алба хааж байсан 21 настай эрэгтэй Б нь өөрийгөө буудаж амиа насаа хохироосон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Тодруулбал, амиа хорлосон нь үнэн эсэх, мөн юунаас болж амиа хорлосон бэ, дарга, цэргийн хооронд ямар нэгэн таагүй харилцаа байсан уу гэдгийг цагдаагийн байгууллага тогтоох юм байна.
Б.БАТ