Монгол Улсын Засгийн газар БНЭУ-аас нэг тэрбум ам.долларын зээл авахаар болсон. Тэгвэл тус улсын Экспорт-Импорт банкнаас олгох зээлийн хэлэлцээрийг Энэтхэгийн талтай зөвшилцөөд ерөнхий нөхцөлийг 20 хүртэлх жилийн хугацаатай, жилийн 1.75 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс 5 жил чөлөөлөгдөхөөр тохиролцсон байна. Мөн нэмэлт нөхцөл буюу дэд бүтцийн 200 сая ам.доллараас дээш, стратегийн ач холбогдол бүхий 100 сая ам.доллараас дээш өртөгтэй төслийн нөхцөлийг 25 жилийн хугацаатай, 1.75 хувийн хүүтэй, зээлийн үндсэн төлбөрөөс 7 жил чөлөөлөгдөхөөр тохиролцжээ.
Б.БАТ