Нэр дэвшигчдийг энэ сарын 23-27-нд тодруулна

Хуучирсан мэдээ: 2016.05.20-нд нийтлэгдсэн

Нэр дэвшигчдийг энэ сарын 23-27-нд тодруулна

Сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-ын сонгуульд өрсөлдөх нам, эвсэл нь тавдугаар сарын 23-27-нийг дуусталх хугацаанд нэр дэвшигчдээ тодруулах үүрэг хүлээж байгааг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хэллээ.

Одоогоор улс төрийн нам, эвслүүд 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулж, батламжлах хуралдаанаа албан ёсоор зарлаагүй байгаа ч Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаа тавдугаар сарын 26, 27-ний аль нэг өдөр, МАН Бага хурлаа тавдугаар сарын 27-нд хуралдуулах чиглэл барьж байна гэх мэдээлэл бий.

Хуульд зааснаар нэр дэвшигчдийг тодруулах эцсийн хугацаа тавдугаар сарын 27-ноор хязгаарлагдаж байгаа учраас тавдугаар сарын 28-нд УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ нэрийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж