Завханд шинэ худалдааны төв нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Завханд шинэ худалдааны төв нээгдэнэ

Завхан аймагт худалдаа үйлчилгээний салбарын ажиллах орчныг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, хэрэглэгч, үйлчлэгчдийн тав тухтай орчинг бүрдүүлэх, хөдөөгийн иргэд­ийг хямд үнэтэй бараа бүтээгдэхүүнээр хан­гах, ахуйн үйлчилгээг иргэдэд ойртуулах шаардлагын үүднээс “Ахуйн үйлчилгээ, худалдааны төв”-ийг барьж байна. Энэхүү худалдааны төв нь нэг тэрбум 300 сая төгрөгөөр баригдаж байгаа бөгөөд барилгын ажил 70 хувьтай байгаа аж. Уг худалдааны төв ашиглалтанд орсоноор Улиастайд худалдаа эрхэлж байгаа 200 хүний ажлын байрыг нэг дахин нэмэгдүүлж 400 хүний ажлын байр бий болгон ажиллах орчин нь сайжирч, төвлөрсөн дулаан, цэвэр бохир усны шугам сүлжээнд холбогдсон, зоогийн газар, банк, халуун устай тохилог орчин бүрдэж төвлөрсөн нэг төвөөс үйлчилгээ авах боломж нээгдэх юм байна.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж