С.Ламбааг ЭМС-ын сайдаар томилно

Хуучирсан мэдээ: 2016.05.20-нд нийтлэгдсэн

С.Ламбааг ЭМС-ын сайдаар томилно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэнд спортын сайдаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбааг томилуулах тухай саналыг хэлэлцэж эхлээд байна. С.Ламбаа нь инженер эдийн засагч мэргэжилтэй, төрийн албанд 39, улс төрийн албанд 15 жил ажилласан байна. Ингэхдээ 2008-2012 онд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, 2012-2015 он хүртэл УИХ-ын даргын зөвлөх, 2016 оноос өнөөг хүртэл хугацаанд Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллажээ.

С.Ламбааг Эрүүл мэнд, спортын сайдаар томилогдохоор оруулж ирж байгаатай холбоотойгоор Г.Шийлэгдамбыг тус яамны сайдаас чөлөөлөх асуудал мөн давхар хэлэлцэгдэхээр болж байна. Энэ тухай танилцуулгыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт нар танилцууллаа.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж