Чуулганыг 31-н хүртэл хуралдуулах чиг барьж байна

Хуучирсан мэдээ: 2016.05.20-нд нийтлэгдсэн

Чуулганыг 31-н хүртэл хуралдуулах чиг барьж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр нийт 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна. Энэ асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Хугацаагаар шахаж нэг дор олон хуулийг бөөндөж батлах нь гай болж ч мэдэх аюултай тул хэт олон хууль бөөндөх шаардлагагүй зогсоох ёстой” гэв.

УИХ-ын дарга З.Энхболд “Хуулиараа УИХ-ын хаврын чуулганыг долдугаар сарын 1-нд завсарлуулах ёстой ч өнөө жил сонгуультай. Зургадугаар сарын 11-29-ний хооронд УИХ-ын сонгууль зохион байгуулагдах учраас хуралдаанаа зогсоох ёстой болж байгаа. Улс төрийн намуудын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулах хугацаа тавдугаар сарын 23-27-ний хооронд болно. Ийм учраас УИХ-ын чуулганыг тавдугаар сарын 31-нийг хүртэл хуралдуулах талаар УИХ-ын даргын зөвлөлөөр ярилцахаар төлөвлөж байна. Одоо хэлэлцэх хуулиудад том хууль байхгүй, жижиг хуулиуд байгаа. Мөн хугацаагаар шахаж хуулиудыг бөөндөж батлаагүй” гэсэн тайлбар хийлээ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж