Энэтхэгээс асар их эрдэнэс олджээ

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Энэтхэгээс асар их эрдэнэс олджээ

Энэтхэгийн Керала мужийн нэгэн эртний сүмээс багаар тооцоход 11 тэрбум ам.доллартай дүйцэх хэмжээний үнэт эрдэнэс олджээ. Керала мужийн Тируванантапурамын газрын гүнд байсан Шрий Падманабхасвами сүмд ямар төрлийн эрдэнэс байгааг тодруулахад уг сүмд бадмаараг, биндэръяа, маргад эрдэнэ, сувд зэрэг эрдэнийн чулуунууд, дал модны самрыг дуурайлгаж цэвэр алтаар дархалсан бүтээлүүд, XVI зууны үеийн хэдэн мянган ширхэг алт, мөнгөн зооснууд, 5,4 метрийн урттай алтан гинж, алтаар урласан хүний баримал, хөшөө, титмүүд, хүзүүний зүүлтүүд, алтан савх зэрэг эд зүйлс байгаа нь тогтоогдсон байна.
Түүхийн олдворт эд баялгийг зургаан давхар өрж хураасан байсан бөгөөд зарим зүйлсийг сүүлийн 150 жилийн турш нэг ч гаргаж үзээгүй байжээ. Уг сүмийн эрдэнэсийн эд зүйлсийг Траванкорын хааны гэр бүл цуглуулж, хянаж, захирдаг байсан аж. Харин Кералагийн засаг захиргаанаас уг эрдэнэсийг сүмд нь цаашид үргэлжлүүлэн хадгалах шийдвэр гаргаж, улсын хамгаалалтанд авахаар болжээ.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж