Засаг даргын орлогчоос тэрбум төгрөг нэхэмжлэв

Хуучирсан мэдээ: 2016.05.20-нд нийтлэгдсэн

Засаг даргын орлогчоос тэрбум төгрөг нэхэмжлэв

Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүн байгууллагууд Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлтэй  дахин заргалдах мэдээлэл өнөөдөр /05.20/ хийлээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхгэрэл өнгөрсөн жилээс үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварыг цалингаас нь авах нь хууль зөрчиж, ажилтнуудын эрх ашгийг хохироож байна гэсэн үндэслэлээр зогсоосон байна. Энэ асуудлаар шат, шатны шүүхийн шийдвэр гарч Ц.Энхцэнгэлийг байгууллагын дотоод хэрэгт оролцсон гэдгийг тогтоосон боловч Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгааг үйлдвэрчний эвлэлийнхэн эсэргүүцэж байна.

Өчигдөр /05.19/ Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн хорооны /МБШУХ/ бүлгийн дарга нарын 200 гаруй төлөөлөл  Засаг даргын орлогч Н.Энхцэнгэлтэй уулзсан боловч шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй гэсэн хариу өгчээ. Тийм учраас үйлдвэрчний эвлэлийн зүгээс Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга нараас шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг биелүүлэх шаардлага тавьж буйгаа мэдэгдлээ.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны 400 гаруй гишүүн байгууллага байдаг. Эдгээрийн 350 гаруй байгууллага Нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлдэг байна. Засаг даргын орлогч Н.Энхцэнгэлээс зөвхөн Боловсрол шинжлэх ухааны хороо гэхэд л тэрбум орчим төгрөгийн хохирол нэхэмжлэх гэнэ.

МБШУХ-ны үйлдвэрчний эвлэлийн дарга  Ж.Батзориг “Тухайн ажилтан 500 мянган төгрөгийн цалинтай байлаа гэхэд таван мянган төгрөгийн сайн дурын татвар төлдөг. Манай байгууллага хүчээр  татвар авсан асуудал байхгүй. Сайн дурын татварыг гишүүн өөрсдөө өгөхийг хүсч байгаа бол төрөөс оролцох шаардлагагүй байдаг. Гишүүдийн өгч буй санхүүжилтыг ямар хэлбэрээр авах нь тухайн байгууллагын дотоодын асуудал” гэв.

Мөн үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа хүчтэй байлгахыг хүсэхгүй байна. Төрийн албаны хууль бус үйлдлийг бид эсэргүүцэх эрхтэй. Энэ эрхийг маань боож байна хэмээн үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид үзэж байна. Өмнө ийм тохиолдол гарч байсан хэдий ч хоёр талаасаа ойлголцож, холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж байсан тухай дурдлаа.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж