EgyptAir нисэхийн компанийн Airbus A320 агаарын хөлгийн тухай юу мэдэгдэж байна вэ?
Тавдугаар сарын 19-ний өглөө эрт EgyptAir нисэхийн компани Парис-Каирын чиглэлийн Airbus A320-200 агаарын хөлөг радаруудын дэлгэцнээс алга болсон тухай мэдээлэв. Онгоц 11 км-ийн өндөрт Египетийн агаарын хил орж ирэх үер Каирын цагаар 02:45-т түүнтэй холбоо тасарчээ.
Нисэхийн компани уг онгоцонд явсан хүмүүсийн талаар шуурхай мэдээлэл гарган агаарын хөлөгт 56 зорчигч, аюулгүйн албаны гурван ажилтан, багийн долоон гишүүн нийт 66 хүн байсан гэлээ. Зорчигчид нь 12 орны иргэд байна. Компани мэдээлснээр алга болох үед нислэг хэвийн журмаар хийгдаж ямар нэгэн өөрчлөлт гарсан тухай мэдээлээгүй юм. Хоёр цагийн дараа компанийн шинэлэгдсэн мэдээлэлд Каиот цэргийнхэн аюулын дохио хүлээн авсан гэжээ. Аюулын радио дохио нь автоматаар дохио өгсөн байж магадгүй. Үүний дараа Египетийн иргэний агаарын тээврийн сайд Шериф Фатхи аюулын дохио авсан гэх мэдээлэл нь андуурал гэжээ.
Өөр нэг эх сурвалжийн дагуу нисгэгч алга болохоос 10 минутын өмнө уг дохиог өгсөн гэнэ.
Грекийн иргэний агаарын тээврийн газрын тэргүүн Костас Литцеракис өөрийн ээлжид мэдээлэхдээ нисэгч нар ямар нэгэн асуудал онгоцонд гарсан тухай мэдэгдээгүй гэлээ.
EgyptAir компанийн онгоцыг хайх шуурхай штабыг Каирын нисэх буудалд байгуулсан ба тэнд Египетийн ерөнхий сайд Шериф Исмаил хүрэлцэн ирсэн байлаа. Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах Ас-Сиси тус орны Аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралдааныг хийлгэв.
Мөн нэг ийм төвийг Парисын Шарль-де-Голль нисэх буудалд байгуулжээ. Төвүүдэд MS804 нислэгийн зорчигчдын хамаатан саданууд ойр дотны хүмүүс нь цугларсан байв. Хэрэг явдлыг мөрдөн талаар Францын Засгийн газар онцгой хуралдаан хийлгэсэн байна. Ерөнхий сайд Мануэль Вальc Египетийн цэргийнхэн ба иргэний засаг захиргаатай холбоотой байгаагаа мэдээлжээ.
Хоёр талын албаны хүмүүс болсон хэрэг явдлын шалтгааны талаар ярих нь эрт байна гэв. Гэсэн хэдий ч Египетийн Иргэний агаарын тээврийн сайд Шериф Фатхи хэвлэлийн бага хурал хийлгэхдээ онгоцонд террор хийгдсэн гэх магадлал байгаа гэлээ.
Эрлийн авралын ажилд Египет, Грек, Францын цэргийн хөлөг онгоцнууд ба нисэх онгоцнуудыг дайчилжээ. Энэ үеэр Карпатос арлаас 133 милийн өмнө зүгт агаарт галт бөмбөлөг харагдсан гэх худалдааны хөлөг онгоцны баг мэдээлсэн байв. Урьдчилсан мэдээгээр тэр хавьд л онгоц сүйрсэн байх магадлалтай байгаа.
Парисаас хийсэн нислэг нь уг онгоцны хувьд өдрийн тав дахь нислэг нь болсон ба багийн дарга Мохаммед Шокейр 6275 цагийн нислэгийн туршлагатай нисэгч байв. Хоёрдугаар нисэг ч 2766 цагийн нислэгтэй. Онгоц нь 13 жилийн ашиглалттай, 48 мянган цагийн нислэгтэй байжээ.
Карпатос арлаас өмнө зүгт далайгаас онгоцны хоср пластик хэсгийн хамгийн сүүлд олжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР