Египетийн онгоц огцом эргэлт хийснийхээ дараа унажээ

Хуучирсан мэдээ: 2016.05.20-нд нийтлэгдсэн

Египетийн онгоц огцом эргэлт хийснийхээ дараа унажээ

Египетийн агаарын тээврийн “EgyptAir” компанийн “Airbus A320” нисэх онгоцны сүйрлийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Парис хотоос Каир хүрэх “EgyptAir” компанийн “MS804” нислэг пүрэв гаригийн үүрээр Газар дундын тэнгист унаж сүйрсэн юм. “Airbus A320” нисэх онгоц 10 мянган метрийн өндрөөс тэнгист унахын өмнө огцом эргэлт хийснийг Грекийн албаныхан мэдээлжээ. Нисэх онгоц эхлээд 90 градус зүүн тийш, дараа нь 360 градус баруун эргэснээр 10 мянган метрийн өндрөөс унасан аж.

Онгоцны сүйрэл техникийн доголдол эвсэл террорист халдлага байсан гэж Египетийн албаныхан таамаглаж байна. Египет, Грек, Франц, Их Британийн цэргийнхэн Капратос арлын ойролцоо мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж. Одоогоор нисэх онгоцны сэгийг олоогүй байгаа юм.

Египетийн онгоцонд 56 зорчигч, нисэх багийн долоон гишүүн, аюулгүй албаны гурван хүн зорчиж явжээ. Онгоцонд явсан зорчигдын бүртгэлээр 12 орны хүмүүс зорчиж явсан байна. Үүнд, 30 египет, 15 франц, ирак, бельги, канадын харъяат тус бүр хоёр, Кувейт, Саудын Араб, Судан, Чад, Португал, Алжираас тус бүр нэг иргэн нисч явсан гэж урьдчилсан байдлаар тогтоогоод байна.

Өмнө нь өнгөрсөн аравдугаар сард Оросын агаарын тээврийн 224 хүнтэй “Airbus A321” онгоц Синайн хойгт сүйрсэн билээ. Оросын онгоцыг “Исламын улс” бүлэглэл агаарт дэлбэлсэн гэж мэдэгдсэн юм.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж