Хуучирсан мэдээ: 2016.05.20-нд нийтлэгдсэн

Уран бүтээлч Д.Баярцэцэгийн “Мод II” зураасан зургийн бие даасан үзэсгэлэн маргааш 976 арт галерейд нээлтээ хийнэ. Ер бусын дэглэлт бүхий үзэсгэлэн, перформанс үзүүлбэр үзэгчдийг хүлээж байна.

Уран бүтээлч Д.Баярцэцэг ДУДС болон Бээжин дэх Урлагийн төв академид боловсрол эзэмшжээ. Тэрбээр 2003 оноос хойш уран бүтээлээ эрчимтэй туурвиж буй бөгөөд 2006 онд Чингис галерейд “Цэг цэг таслал”, 2008 онд Хаан банкны галерейд “Минийх”, 2011 онд Чойжин ламын сүм музейд “Үхэл үгүй”, 2012 онд 976 галерейд “Төрөхүй” зэрэг үйл хөдлөлийн урлагийн үзүүлбэрээ толилуулж байсан юм.

Түүнчлэн Хятадын Бээжин хотын CAFA-д Intertwine Experience, БНСУ-ын Даежонд болсон “Зүрхнээс зүрхэнд”, ОХУ-ын Байкалд болсон Орос-Монгол уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн, Францад 2011 онд ЮНЕСКО-гийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулсан.

Олон улсын орчин үеийн уран бүтээлчдийн холбооны 30 жилийн ойн үзэсгэлэнд бүтээлээсээ дэлгэсэн юм. Мөн тэр бие даасан үзэсгэлэнгээ эх орондоо дөрвөн удаа гаргаж, олон нийтийн хүртээл болгожээ. 

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж