Таны мэдэхгүй Свен Нурдквисттай танилц.
Шведийн зураач Свен Нурдквист орчин цагийн хүүхдүүдэд “Дээвэр дээр суудаг Карлсоны” эх болсон Астрид Линдгрен гэсэн үг. Өвгөн Персоны амьдрал, Финдус муурын адал явдал, Кракса хэрээний хорлон, Мама Му үнээний дипломат ухаан зэрэг нь сүүлийн 15 жилийн дотор хүүхдүүдэд чанамалаа идэж дуусгах, үсгийг үг болох, үгнээс өгүүлбэр зохиоход нь туслаж иржээ. Дэлхийн хүүхдийн зохиолын сонгодог мастер саяхан 70 хүрсэн юм. Түүний өмнө олонд танил болоогүй байсан зургуудаа өөрөө хэрхэн тайлбарласныг энд танилцуулж байна. Зураачийн өөрийн болон бусдын номонд хийсэн зураг чимэглэлийн цомгийн түүврийг ирэх намар Albus corvus хэвлэлийн газар “СвенНурдквист. Зураг дахь амьдрал” нэртэйгээр хэвлэхээр төлөвлөжээ.
“Нэгэн удаа Висландерийн Томас, Юля хоёр над руу утасдан Кракса, Мама Му хоёрын тухай номонд зураг зурахгүй юу гэлээ. Би баатруудыг нь мэддэг болсон байв. Манай хүүхдүүд тэдний тухай радио жүжгийг сонсдог, тэд бидэнд таалагддаг болсон юм. Үнээ, хэрээ хоёрын хэд хэдэн таталбар хийгээд тэдэнд үзүүлэв. Кракс тэдэнд шууд л таалагдлаа. Харин Мама Мугийн хувьд нэлээд асуудалтай байсан юм. Би түүнийг хэд хэдэн удаа зураад Мама Му ямар байх төсөөллөө оллоо гэж бодлоо”
Тосон будгаар би гол төлөв хөрөг бүтээдэг. Нэгэн удаа би бага хүүгээ оцон шувуутай хамт байгаагаар Рослингийн дүрээр бүтээхээр шийдсэн юм. Миний бодож байснаас тосон будгаар хилэн давууг зурах нь хамгийн хэцүү нь байлаа.
Далаад оны дундуур би Хальмстадад хотод амьдарч байв. Тэр үед би төмөр барын зургийн урлагт суралцсан юм. Өмнө нь хулдаасан бар, торгон бар, гэрэл зургаар оролдоод үзсэн. Арав гаруй жил график зурагтай зууралдаж, миний төмөр барын зургууд Шведийн орон нутгийн галерейнуудад тавигдаж байлаа. Дараа нь би Стокгольмд ирээд график зураачдын нийгэмлэгт нэгдэн урланд нь орох эрхтэй болов. Түүнээс хоёр жилийн дараа бид тосгонд суурьшиж хүүхдийн номын зураг чимэг хийх боллоо. Үүн шиг таатай ажил байсангүй. Тэр цагаас л би график зураг хийхээ болсон юм.
Зав чөлөөгөөрөө график зураг зурах нь нэг хэрэг. Тэр үеэр огт өөр зургууд гарч ирдэг. Хоёр өнгөөр барлахад хүртэл өөр зургууд л гараад ирдэг юм.
Пелле Экерманы "Шидэт линзүүд ба нууцат хайрцгууд» нь миний зураг чимгийг нь хийсэн анхны шинжлэх ухааны танин мэдэхүйн ном байлаа. Би ихээхэн хичээж, хуудсанд нь олон тайлбар зургуудыг оруулахаар оролдсон юм. Маш сонирхолтой ном болоод Германаас шагнал авсан юм.
"Миний эгч хаана байна вэ?» гэдэг ном их онцгой. Миний бусад номууд бичлэгээр эхэлдэг байсан бол би энэ номыг үггүйгээр бүтээсэн юм.Ноорог зургийг нь Петсоны номоос ч өмнө хийж байлаа. Тэгээд 25 жил өнгөрсний дараа түүнийг үргэлжлэх хүсэл төрөөд дэлгэмэл хуудас бүрт нь хэсэг бичлэг оруулахаар болов. Ер нь эхлээд бодсоноороо нэгэн хийсвэр санааг хадгалахаар хичээлээ. Гол нь номонд бичэлт бараг байхгүй зөвхөн зургууд л голлодог. Тйим ч учраас энэ номон дээр ажиллах нь надад маш тааламжтай байлаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР