Хятадын АНУ-д барьсан “бэлэг”

Хуучирсан мэдээ: 2016.05.20-нд нийтлэгдсэн

Хятадын АНУ-д барьсан “бэлэг”

АНУ-ын Холбооны нөөцийн системийн протоколууд хэвлэлээр нийтлэгдэхтэй зэрэгцэн Хятад ханшаар тоглох ээлжит оролдлогоо хийв. Америкийн Төв банк ирэх зургадугаар сард бодлогын хүүгээ нэмэх төлөвтэй байгаа юм. Харин Хятадын Ардын банк ийм шийдвэр гаргуулахгүй байх сонирхолтой. Хятадын  америкчуудад илгээсэн “илгээлт нь”  өнгөрсөн оны наймдугаар сарын  юанийн уналтын дараах  хятад валютын хоёр дахь хүчтэй   ханшны бууралт боллоо. Одоо юанийн ханш  хоёрдугаар сарын эхнээс хойших хамгийн хүчтэй уналтыг харуулжээ.

Бээжин АНУ-ын мөнгө зээлийн бодлогыг чангатгах хүсэлгүй, учир нь тийм байдал гарахад хөгжиж буй зах зээлээс гадагшлах мөнгөний урсгал хүчтэй болох юм. Ханшны өөрчлөлт ч хөрөнгийн урсгалын эрсдэлтэй ч  АНУ-д бодлогын хүүг нэмснээр тэр эрсдэл нь хяналтгүй болох аюултай.

Хятадын Ардын банк нь мөнгөний ханшийг буулгана гэж Холбооны нөөцийн системийг  айлгадаг уламжлалтай: Оны эхээр ханш 1,5 хувиар  доошлоход Хятадын индексүүд 5-6 хувиар унан дэлхийн зах зээлд  хүчтэй замбараагүй байдлыг гаргасан юм.

Харин Америкийн  банкыг хөрөнгийн зах зээлийн байдал их түгшээж байгаа. Хэрэв Хятад ханшийн ээлжит уналтаар  зах зээлд үймээн дахин гарвал тэр нь  утга учиргүй хэрэг болох юм.

Үүнийхээ хажуугаар Хятадын Ардын банк нь ханшийн өөрчлөлтийг ёс болгон дэмжиж байгаа. Хэдэн сарын өмнө, банкны  дарга Жоу Сяочуань  экспортоо дэмжих гээд  мөнгөнийхөө ханшийг унагахгүй гэж мэдэгдсэн байв. Ер цаашид юанийн уналтын шалтгаан байхгүй гэж  тэр хэлсэн билээ.

Хятадын Ардын банк мөнгөнийхөө ханшийг доллартай харьцуулахад 6,5531 юань болгосон нь өмнө тогтоосон төвшнөөс 0,48%-иар бага байна. Спотын зах зээл дээр долларын индекс чангарсан ч гэсэн шөнийн арилжааны төгсгөлөөр өөрчлөлт тийм хүчтэй биш байлаа.

Холбооны нөөцийн системийн протоколуудын дэвсгэр дээр  бусад үндсэн валютуудын эсрэг Америк валютын ханшийг тодорхойлох долларын индекс 0,6 хувиар нэмэгдсэн байна.  Сүүлийн хоёр долоо хоногт индекс нь 2,8 хувиар нэмэгджээ.  Өмнөх гурван сарын  долоон хувьтай харьцуулахад ойролцоогоор 2 хувь болсон нь  байж болох өсөлт юм.

Гэхдээ одоо бүгд л дэлхийн бусад валютуудын эсрэг  тасралтгүй үргэлжилж байгаа  юанийн доллартай харьцуулсан ханшийг анхааралтай ажиглаж байна.

Сүүлийн таван сарын дотор юанийн сар бүрийн сулралт нь валютын сагсны эсрэг дундажаар 1,2 хувийг үзүүлж иржээ.

Жанет Йеллен ба түүний хамтран зүтгэгчдийн мөнгөний бодлогодоо зах зээлийн итгэлийг алдах хүсэлгүйг тооцоход зах зээл дээр үнийн савалгаа үүсэх магадлалтай. Харин Хятад дахин нэг уналтыг зохиомлоор бий болгож магадгүй юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж