Ховд аймгийнхан зөвлөлдлөө

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Ховд аймгийнхан зөвлөлдлөө

Ховд аймгийн ээлжит шуурхай зөвлөгөөн өнгөрсөн баасан гарит боллоо. Тус зөвлөлгөөнөөр Ховд аймаг байгуулагдсаны  80 жилийн  ой угтсан  бүтээлч ажлын  явц болон “Цэвэр орчинд хоггүй амьдарцгаая” сарын аяны тухай мэдээлэл, “Цэцгийн баяр”-ын тухай асуудлыг хэлэлцэж үүрэг чиглэл өгөв. Мөн саяхан хуралдсан аймгийн ИТХ-аас хоёр асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллахыг үүрэг болгосон юм. Үүнд зам барих, Дулааны нүүрсний нөөц бүрдүүлж, засварын ажлыг эхлүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах асуудал багтсан юм. Тайлан мэдээнээс үзэхэд эхлэлийн төдий зураг төсөв нь гарч байгаа, эхлэх гэж  байгаа гэсэн тайлбартай ажил нэлээн олон байна. Санхүүжилтийн улмаас хугацаа алдаж буй цөөн ажил байгаа гэнэ. Түүнчлэн бүтээн байгуулалтын үйл ажиллагааг улам эрчимжүүлж, цаг хугацаатай өрсөн үр дүнтэй ажиллахыг сум, байгууллага, аж ахуйн нэгжийн дарга нарт үүрэг болгов.

Шуурхай зөвлөлгөөний төгсгөлд аймгийн 80 жилийн ойн баярын өмнө “Цэвэр орчинд хоггүй амьдарцгаая”, “Цэцгийн баяр” нэртэй сарын аянуудыг Жаргалант сум, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газрууд хамтран зохион байгуулж байгаагаа танилцууллаа. Дараагийн шуурхай зөвлөлгөөн долдугаар сарын 8-нд болно.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж