… Нэг тоглолтын бэлтгэл дээр Эрдэнбаатар найруулагч “Өнөөдөртөө бичлэг тавьчихъя.” гэж залхуурсан хөгжимчнийг “Дуучид ам барина, хөгжимчид гар барина, тэгэхээр бүжигчид хөл барих болж байна уу!” гэж зэмлэж билээ. Юу гэснийг нь эрхэм уншигч та ойлгосон биз ээ. Ийм битүү утгатай үгийг егөөдөл хэлц үг гэнэ.
…Таны үгийн санд өөр хэдэн хэлцээр өглөг өргөж, энэхүү өгүүллээ жаргаая. Эрх танхи, ажилгүй хүнийг “Өрчихсөн бурхан шиг”, чалчаа, ам султай хүнийг “Далан хэлний шувуухай”, “Есөн сүвээрээ сийгмэр”, харамч хүнийг “Хумс нь хатмар”, хэрсүү хашир хүнийг “Чихэндээ хонхтой, чээжиндээ тольтой”, дуртай дургүй хийхийг “Ёсонд ёолох”, гаднаа нэрэлхэж, дотроо горилохыг “Долоовор хуруугаараа түлхэж дунд хуруугаараа гохдох”, эн тэнцэхийг “Дөрөө хавирах”, яарч сандрахыг “Гал могой залгих”, согтохыг “Мэдээгээ алдаж мэнэнгийн талд төөрөх”, өндөр наслахыг “Өмнөхормойгоо чирэх”, аз таарахыг “Сохор муурандүхсэн хулгана таарах”, айж мэгдэхийг “Туулай өвөрлөх”, хий сүрээр айлгахыг“Ус дэлсэж, загас айлгах”, гай зовлондараалан таарахыг “Үйл ирэхэд уул нурах”, өвдөж байсан хүнтэй уулзахыг“Халуун чихийг нь атгах”, биеэ барьж дуугүй байхыг “Хэлээ хөндлөн зуух”, хуурч мэхлэхийг “Цонхны цаанаас чихэр долоолгох”, хатуужиж тэсэхийг “Цөс гаргах”, эрдэм мэдлэгтэй болохыг “Чээж нимгэрэх” гэж хэлж болох нь ээ.
“Егөөтэй 99 тайлбар” номын “Сүүлийн тэмээний ачаа биш, хүндлэл нь жин дардаг” өгүүллийн хэсгээс