Францын нийслэл Парис хотоос орон нутгийн цагаар Лхагва гаригийн шөнө Каирийг чиглэн хөөрсөн Египетийн агаарын тээврийн нисэх онгоц Газар дундын тэнгист унан осолдсон нь тодорхой болсон. Египетийн агаарын тээврийн “MS804” нислэгт 59 зорчигч, нисэх багийн 10 хүний хамт зорчиж явсан аж.
Онгоцонд явсан зорчигдын бүртгэлээр 12 үндэсний хүмүүс зорчиж явсан байна. Үүнд, 30 египет, 15 франц, ирак, бельги, канадын харъяат тус бүр хоёр, Кувейт, Саудын Араб, Судан, Чад, Португал, Алжираас тус бзр нэг иргэн нисч явсан гэж урьдчилсан байдлаар тогтоогоод байна.
Олон улсын нислэгийн хяналтын “Flightradar24” үйлчилгээний мэдээллээр онгоц Газар дундын тэнгис дээгүүр нислэг үйлдэж явахдаа радарын дэлгэцнээс алга болжээ. Нисэх онгоцноос хамгийн сүүлд Египетийн цагаар шөнийн 02.45 цагт дохио нь ирсэн байна. Нисэх онгоц Египетийн агаарын орон зайд нэвтрэхээс 10 минутын өмнө холбоо тасарчээ.
А.ШАРАВ