Днетропетровск хотын Днепр гэж нэрлэхээр боллоо

Хуучирсан мэдээ: 2016.05.19-нд нийтлэгдсэн

Днетропетровск хотын Днепр гэж нэрлэхээр боллоо

Украины Дээд Рада тус улсын Днепропетровск хотын нэрийг Днепр болгон өөрчлөхийг дэмжсэн байна. 344 депутатын 247 нь энэ саналыг дэмжсэнээр хууль батлагдаж байгаа бөгөөд хууль батлагдангуут хотын нэр өөрчлөгдөх юм.

Днепропетровск нэрийг өөрчлөх болсон үндэслэл нь энэ нэр нь коммунист тогтолцооны үеийг санагдуулж байгаа төдийгүй хууль зөрчиж байгаа гэж үзсэн хэмээн Украины мэдээллийн УНИАН агентлаг мэдээллээ.

Днепропетровск нэрийг 1926 онд өгсөн бөгөөд хот оршдог Днепр гол болон тухайн үеийн Украины коммунист намын зүтгэлтэн Григорий Петровскийн нэрийг холбон нэрлэжээ.

2015 оны тавдугаар сард Украинд коммунист дэглэмийг нацистийн дэглэмтэй зүйрлэсэн хууль батлагдсан бөгөөд энэ хууль батлагдсаны дараачаас социализм, коммунизмтэй холбоотой бүхнийг эсэргүүцэх, өөрчлөх давалгаа үүсээд байгаа юм. Украин даяар хуучин нийгмийн үеийн хөшөөг буулгаж, гудамж, хотын нэрийг өөрчилж эхлээд байгаа билээ.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж