Хэрвээ та MacBook Air нөүтбүүкийг хэрэглэдэг бол өндөр хурдтай нь дүйцэхүйц их хэмжээний багтаамжтай болгох боломжтой болсныг дуулгая.
TarDisk нэртэй энгийн жижиг картыг SD картны оролт руугаа хийхэд л хангалттай. Өөр нэмэлт ажиллагаа хэрэггүй.
Энэхүү карт нь 64GB багтаамжтай учир та өөрийн нөүтбүүк дээрээ өөрт шаардлагатай бүхий л файл, зураг видеонуудаа санаа зовох зүйлгүй хадгалж болохоор болох нь.
Үнийн хувьд 149 ам.доллар аж.
Т.МӨНХ