Хамес Родригес “Манчестер Юнайтед”-д очиж магадгүй

Хуучирсан мэдээ: 2016.05.19-нд нийтлэгдсэн

Хамес Родригес “Манчестер Юнайтед”-д очиж магадгүй

“Реал Мадрид”-ын хагас хамгаалагч Хамес Родригес Английн премьер лигт ирж, хөлбөмбөгийн замналаа үргэлжлүүлж магадгүй байна. Колумбын шигшээ багийн шилдэг тоглогч тэрбээр энэ зун “Реал”-д үлдэхгүй бол “Манчестер Юнайтед” руу явж магадгүй байгаа талаар ESPN Эзэн хааны багийн эх сурвалжийг дурьдан мэдээлжээ.

Зидан багийн дасгалжуулагч болсноос хойш түүнийг бараг ашиглахгүй байгаа. Учир нь 4-3-3-аар тоглохоор Хамест гарах байрлал олдохгүй байгаа юм. Мэргэжилтнүүд түүнийг Зиданы тактикт зохицохгүй байгаа гэж дүгнэж буй. Түүнийг францийн “ПСЖ”, Английн “Манчестер Сити”, “Арсенал”, Италийн “Ювентус” клубүүд сонирхож байсан юм. Гэвч “Реал” түүнийг зарахгүй хэмээн мэдэгдсэн. Харин энэ зуны солилцооны цонхоор Хамес “Манчестер Юнайтед” руу явж магадгүй нь.

Эх сурвалж: www.mminfo.mn

Н.БОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж