Пиццанд дургүй хүн гэж ховор. Тэр дундаа хүүхэд багачууд пиццанаас татгалзах нь үгүй. Тун удахгүй хүүхдийн баяр болох гэж байгаа тул уншигч таныг бяцхан үрсдээ зориулан өөрийн гараар амттай, эрүүл пиццаг хийж өгөхөд туслах зорилгоор нэгэн сонирхолтой аппликейшныг санал болгож байна.
Энэ бол “Pizza Recipes” нэртэй ба 100 гаруй төрлийн пиццаны жортой. Хамгийн том давуу тал нь уг аппликейшныг ашиглах үед заавал интернэтэд холбогдсон байх шаардлагагүй.
Алхам бүрийг нарийн тайлбарласан заавартай.
Махтай, ногоотой, тэр ч бүү хэл төрөл бүрийн жимстэй, цагаан хоолтнуудад зориулсан гээд олон янзын пиццаны жороос та өөрт таалагдсанаа сонгон хийж үзээрэй.
Танд таалагдана гэж найдаж байна.
Андройд хувилбарыг нь ЭНД дарж татаж авна уу.
Т.МӨНХ