Нууц үгээ хакердуулахаас хэрхэн сэргийлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2016.05.19-нд нийтлэгдсэн

Нууц үгээ хакердуулахаас хэрхэн сэргийлэх вэ?

Та өөрийн нууц үгээ хангалттай сайн нууцлалтай гэдэгт бүрэн итгэлтэй байдаг уу?

2014 онд АНУ-ын иргэдийн тэн хагас нь хувийн мэдээлэл хакеруудын гарт алдсан. Ганц иргэд ч биш томоохон компаниуд ч мөн хакерт өртсөн аж. Хэрвээ та таамаглахад хэцүү, үсэг, тоо тэмдэгтийг агуулсан нууц үгтэй бол мөн түүнийгээ тогтмол сольдог бол хувийн мэдээллээ хулгайд алдах аюулаас бүрэн сэргийлэх боломжтой юм. Бид та бүхэнд онлайн аюулгүй байдлаа хэрхэн сайжруулах, хакеруудаас өөрийн хувийн болон ажил хэргийн мэдээллээ хамгаалах талаар бага ч болов ойлголт өгөхийг зорьлоо.

Юуны өмнө хакерууд тухайн нууц үгийг тайлах хүртлэх хугацаанд нууц үгийн тэмдэгт, түүний уртын боломжит хувилбаруудыг системтэйгээр маш богино хугацаанд туршдаг.

Тэгвэл одоо үед  нууц үгийг хэр хурдан хакерддаг болсныг өнгөрсөн үетэй харьцуулъя. Та нууц үгээ доорх линкээр ороод бичихэд энэхүү тестер нь таны нууц үг хэр аюулгүй болохыг харуулах юм. Жишээ нь, Тэмдэгт болон үсгүүд бүхий нууц үгийг тайлахад хэдэн өдөр,сар, жил зарцуулдаг болох, нууц үгийн нууцлал нь цаг хугацаа өнгөрөх тусам хэрхэн өөрчлөгддөг талаар мэдээлэл авах боломжтой болох юм.

ЭНЭ линкээр орон өөрийн нууц үгээ туршиж үзээрэй…


Нууц үгтэй холбоотой хамгийн чухал зүйл нь түүний хэмжээ юм.

Та нэг л үсэг нэмэхэд таны нууц үгийн нууцлалын түвшин сайжрах юм. Нууц кодын хакерууд жирийн нэг нууц үгийн жагсаалтыг гарган түүнээсээ ялгаж түүвэрлэдэг.Дээрх жагсаалтаас та үсэг нэмэх тоолонд кодыг тайлах хугацаа яаж өөрчлөгдөж байгааг харах боломжтой.

Тоо болон үсэг

123456789 гэсэн нууц үгийг нүд анивчах төдийд л хакердаж орхино


Харин А23456789 гэсэн нууц үийг Оскарын шагналт 42 настай Леонардо Дикаприог 78 нас хүрэхэд хакердах боломжтой.


Тэмдэгт болон жижиг, том үсэг, тоо

Password Аянга цахих төдийд л хакердаж орхино


P@sswOrDАнглийн хамгийн бяцхан гүнж  Шарлотта Елизавета Дианаг 15 нас хүрэхэд л хакердах боломжтой.

Үсэг, тоо тэмдэгтийг нууц үгэндээ сонгох нь хамгийн үр дүнтэй бөгөөд баттай арга юм. Энгийн нэг үсэг бүхий нууц үгийг хакердахад нэг хором л байхад хангалттай. Харин жижиг, том үсэг, тоо тэмдэгтүүдийг (@,%,#) ашиглах нь таны нууц үгийн аюулгүй байдлыг хэдэн 10 жилээр хангах боломжтой юм.


Нууц үгээ хакердуулсанаа хэрхэн мэдэх боложтой вэ?

  1. Таны танилууд таны имэйл хаягнаас spam мэйл ихээр ирж байна гэж гомдоллох

  2. Имэйлийн Sent гэсэн хэсэгт явуулаагүй мэйл олшрох

  3. Имэйл очих хаягтаа очихгүй байх

  4. Таны аккаунтын байршлын мэдээллүүд (history) нь сүүлд байсан газартай тань ижилхэн бус байх

Нэг л өглөө имэйлээ нээхэд бүх зүйл устсан байх ба таны танилууд таниас “spam мэйл ирж байна” гэж танд мэдэгдэнэ. Нэвтрэхэд нэг л хачирхалтай болохоос гадна мэйл очоогүй байна гэсэн мессежүүд inbox-д ихээр ирэх, хачирхалтай мессеж таны sent хэсэгт ихээр олшроод эхэлвэл таны аккаунт хакердуулсаны дохио юм.

Энэ тохиолдолд таны хамгийн эхний алхам бол та аккаунтаа сэргээж нууц үгээ солих хэрэгтэй.

Аккаунтаа хэрхэн аюулгүй байлгах вэ?

  1. Аккаунтаа сэргээж нууц үгээ солих.

  2. Аккаунтаа сэргээхэд ашиглагддаг асуултуудаа солих, гар утасны баталгаажуулах хувилбарыг шинээр оруулах

  3. Банкны данс болон Paypal-тай холбоотой аккаунтаа байнга шалгах

  4. Contact-ууддаа эрсдэлд орох аюултайг мэдэгдэх сануулах

  5. Чухал файлуудаа хадгалж авах

Цаг хугацаа өнгөрөхийн хирээр нууц үгийг хакердах нь хялбар болж байгаа бөгөөд энэ нь таны хамгийн хувийн гэсэн мэдээллээ бусдыг гарт оруулах эрсдэл дагуулж байгаа юм. Нууц үгнийхээ аюулгүй байдлыг сэргээхэд хэдхэн минут л зарцуулах бөгөөд ингэснээр та өөрийгөө хохирогч болохоос сэргийлж чадах юм. Нууц үгний хэмжээг зөв сонгох нь хамгийн чухал алхам юм. ХАМГИЙН БАГАДАА 16 ҮСЭГ БОЛОН ТЭМДЭГТЭЭС БҮРДЭХ ХЭРЭГТЭЙ. Үүнд дээр дурьдсанчлан тоо, том жижиг үсэг болон тэмдэгтүүдийг ашиглахыг зөвлөж байна.

ЭХ СУРВАЛЖ: WWW.BETTERBUYS.COM

Бэлтгэсэн Г.АНУДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж