Европын зөвлөлийн Сайд нарын хороог тэргүүлэх үүргийг Эстон улс хүлээж авлаа хэмээн тус улсын Гадаад хэргийн яам өчигдөр мэдээллээ. Энэ албыг өмнө нь Болгар улс хашиж байсан юм.
Болгарын нийслэл Софи хотноо халаагаа солилцох ёстой болсон байна. Эстонийн Гадаад хэргийн сайд Марина Кальюранд “47 улсыг нэгтгэсэн энэ байгууллагын ардчилал, хүнийг эрхийг бэхжүүлнэ” гэдгээ энэ ёслолын үеэр мэдэгдлээ.
"Европын зөвлөлийн Сайд нарын хорооны даргын хувиар Эстон улс Европын нийтлэг үнэт зүйлс болох хүний эрх, ардчилал, эрх зүйт төрийг хамгаална. Бид нийгэм дэх хүний эрх, онлайн эрх чөлөө, хүйсийн тэгш байдал, хүүхдийн эрхийн асуудалд илүүтэй анхаарал хандуулна” гэж сайд хэллээ.
Эстон энэ үүргээ ирэх арваннэгдүгээр сарын 22 хүртэл хаших бөгөөд Эстонийн халааг Кипр авах юм.
Эстони 1993 онд Европын холбооны гишүүн болсон.
А.ШАРАВ