Наадмын сорилго – Арслан цолны барилдаан

Хуучирсан мэдээ: 2016.05.19-нд нийтлэгдсэн

Наадмын сорилго – Арслан цолны барилдаан

Монголын үндэсний бөхийн холбоо, Хүнсний манлай үйлдвэр "Арвайн үндэс" компанитай хамтран уламжлал болгон зохион байгуулдаг Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан ирэх ням гаригт болно. Барилдаан 14.00 цагаас эхлэх аж.

Монгол Улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх 26 дахь удаагийн барилдаанд улсын аварга, арслан, заануудын манлай олон шилдэг бөхчүүд зодоглох сурагтай.

Бөхчүүд зургадугаар сарын эхээр наадмын бэлтгэл, галд гарахаар зэхэж байгаа үед эл барилдаан болж байгаа тул нэг талаар томоохон сорилго болно.   

Өнгөрсөн жилийн Арслан цолны хүндэтгэлийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын харцага Ө.Даваабаатар үзүүрлэн, улсын арслан Н.Батсуурь, улсын харцага Б.Пүрэвсайхан харцага нар шөвгөрчээ.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж