Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас санаачлан Чингисийн талбайд нийтийн тээврийн үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах өдөрлөгийг зохион байгуулж байна. Зорчигчдын 60 гаруй хувийг дангаараа тээвэрлэдэг тус компани 367 автобустай. Өнгөрсөн онд парк шинэчлэл хийж том, дунд оврын 50 шинэ автобустай болжээ. Хуучин Автобус I, III бааз, Цахилгаан тээвэр компани гурвыг татан буулгаж, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ыг байгуулсан билээ. Гурван компани нэгдэх нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, тээврийн үйлчилгээ ойлгомжтой болжээ. Иймээс Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ыг байгуулагдсан цагаасаа хойш ямар ажил хийснээ ийнхүү сурталчилж байгаа юм. Энэ үеэр “Улаанбаатар смарт” карт компаниас автобусны хүүхэд, энгийн иргэд зорчих хоёр төрлийн картыг иргэдэд үнэгүй тарааж, 2000 төгрөгөөр цэнэглэж байлаа. 14.00 цагийн орчимд нийт 200 гаруй автобусны төлбөрийн картыг иргэдэд тараажээ.